8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирландад хар шуурга дэгдэж гурван хүн нас баржээ

2017-10-17 14:30:00

Остелия хар салхины үлдэгдэл Британы арлуудад хүчтэй цохилт өгчээ. Үүний улмаас хоёр эрэгтэй, нэг эмэгтэй амь насаа алджээ. Хүчтэй хар салхины улмаас салхинд хийссэн мод машин дээрээс унаснаас болж хоёр хүн амь үрэгдсэн байна. Нөгөө нэг залуу нь салхинд хийсэн унасан модыг цахилгаан хөрөөгөөр авах гэж байгаад амь үрэгджээ.

Умард Ирланд болон Уэльс мужид мянга мянган гэр орон сууц болон байгууллагууд тоггүй байгаа юм. Умард Ирландын тогны компани нь хэлэхдээ бүс  нутагт байгаа 15000 айл өрхийг 1 дэх өдөр хүртэл тоггүй байх тул бэлтгэлтэй байгаарай хэмээн мэдэгдэл хүргүүлжээ.  Шотландын цагдаа нарын хэлж байгаагаар уг шуурга нь Dumfries, Galloway-д цохилт өгсөн бөгөөд шуурга цаашид ч үргэлжилнэ хэмээн хэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл