Баянзүрх дүүргийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэр Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойд талд зам хөндлөн гарах шинэ гүүрэн гарц баригдсан байна. Тус гүүрийг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан юм. Метал хийц бүхий энэхүү явган хүний гүүрэн гарц нь 3м өргөн, 33м урт, 5 метрийн өндөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1,56м өргөн налуу замтай юм.