8o
Улаанбаатар хот
mobile menu

11 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн устгалд оруулжээ

2017-10-17 08:39:10

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-03/651 тоот удирдамжийн дагуу “Монретранс Фүүд” ХХК-д хяналт шалгалт хийжээ. Шалгалтын явцад тус компаний агуулахад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, хадгалах болон хэрэглэх хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн хадгалагдаж байсныг илрүүлсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг үндэслэн 49 нэрийн, 448 ширхэг, 11.530.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг Монретранс Фүүд ХХК-ийн менежер, агуулахын зохион байгуулагч нарыг байлцуулан Улаан чулуутын хогийн цэгт устгалд оруулжээ. 

Эх сурвалж. НМХГ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Худалдан авагч
Ганц үүгээр тогтохгүй БЗДүүргийн Сансар бөөний дэлгүүрт бас шалгалт хийх хэрэгтэй . Хугацаа нь дууссан тарга, гурилан бүтээгдэхүүн их хэмжээгээр байсан . 1 сар болдог гэж худалдагч нь хариуж байх ю
2017/10/17 202.55.191.99