8o
Улаанбаатар хот
mobile menu

19-22 насны залуучууд “PC тоглохын тулд хулгай хийж байна

2017-10-16 18:14:02

Бусдын үнэ цэнэтэй эд зүйлийг хулгайлан зарж борлуулаад олсон мөнгөөрөө компьютер тоглоом тоглодог бүлэг этгээдийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг этгээдүүдийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс хулгайлсан мөнгөн аяганы бүрмэл мөнгийг нь салгаж, ченжид худалдахаар завдаж байхад нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. 19-22 настай, эрэгтэй Т, Т, А нар уг хэргийг үйлдсэн байна. Тэд “Зурагт, нөүтбүүк, мөнгөн аяга зэрэг эд зүйл хулгайлдаг. Хулгайлсан эд зүйлээ зараад мөнгөөр нь компьютер тоглоомын газар хонон, өнжин тоглож, хоол унд авч идээд л дуусгачихдаг” гэж ярив.

Тус этгээдүүд нь Сонгинохайрхан дүүрэгт 14, Сүхбаатар дүүрэгт 12, Хан-Уул дүүрэгт 6 удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эдгээр дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ваву
Хулгайч нарын гарыг тасда. Хуний зовож олсон эд зуйл менгийг хулгайлж хялбар аргаар менге болгоход нь тусалдаг газар бол Ломбардууд бнаа цаана чинь.Цагдаагийн байгууллага ломбардтай хамтран ажилла
2017/10/16 112.72.11.109
  • Recent
  • Most Read
  • Most Comment