8o
Улаанбаатар хот
mobile menu

Калифорни мужид гарсан аймшигт түймэрийн улмаас 40 гаруй хүн нас баржээ

2017-10-16 16:18:30


АНУ-ын Калифорни мужийн дарс үйлдвэрлэлийн гол бүс нутагт түймэр гарч, багаар бодоход 1500 барилга байгууламж үнс нурам болсон талаар мэдээллийг өмнө хүргэж байсан билээ. Одоо болтол тус түймэр нь унтраагүй байгаа бөгөөд 11000-н гал сөнөөгчид ажиллаж байгаа юм.Тэд ганц гал унтраах биш бас нурсан барилгаас хохирогчидыг мөн хайж байгаа юм. Мөн үүнээс гадна олон тооны дүрвэгсэдийг  гэрт нь очихыг зөвшөөрсөн байна. Олон тооны иргэд гэр орноо алдсан. Түүний нэг нь  Жанис Матис мөн л гэр орноо балгас болсоныг харсан байна. Гэвч тэрээр өөрийгөө амьд үлдсэнд азтай гэж бодож байна хэмээн хэлсэн байна. 
Тэрбээр “хамгийн түрүүнд баярлах хэрэгтэй зүйл бол бид ийм аймшигтай түймэрээс амьд үлдсэн нь юм"  CNN-ийн гишүүн KOVR-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.
Түймэрийн улмаас 40 хүн нас барж, 200 гаруй хүн алга болсон байна. Амьд үлдсэн хүмүүс гэртээ эргэн ирсэн ч сэтгэлийг нь шархлуулсан бодит байдалтай нүүр тулж байна. Калифорни мужийн гал түймрийн алба нүүлгэн шилжүүлэлтийн бүс нутгуудыг дахин сэргээх төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгдсэн байна.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment