8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хэргийн газар” арга хэмжээ эхэллээ

2017-10-16 15:55:31

Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ -өөс “ХЭРГИЙН ГАЗАР” нэгдсэн арга хэмжээг санаачлан эхний ажлаа амжилттай эхлүүллээ.

Тодруулбал, Иргэдийн аюулгүй, амгалан тайван орчинд амьдрах орчин нөхцлийг хангахын тулд “Хэргийн газар” нэгдсэн арга хэмжээг улирал тутамд зохион байгуулж байх бөгөөд дүүргийн нутаг дэвсгэрт хамгийн их гэмт хэрэг, зөрчил гардаг тухайн орчинд мэргэжлийн хүмүүс очиж бодит арга хэмжээг авч ажиллах юм.

Энэ удаад Хан-Уул дүүргийн ИТХ, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн бүрэлдэхүүн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим мэдээллийн хуудаст “2017 оны 10 сарын 09-ны өдөр мэдээлэл оруулсан #Иргэний_мэдээллийн_мөрөөр ажиллалаа. Уг мэдээлэлд “Буянт-Ухаа1 хорооллын автозам дээр гарсан ослын талаар болон цаашид тухайн замд осол аваар гарахгүй байх тал дээр дүүргийн удирдлага болон холбогдох албаны хүмүүс анхаарч ажиллана уу” гэсэн утга бүхий тус хорооны иргэн Б.О-гийн гаргасан хүсэлтийн дагуу Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэсвгэр “Буянт-Ухаа1” хорооллын урдах автозамд холбогдох албаны хүмүүс болон иргэдийн төлөөлөл очиж, хамтарсан арга хэмжээг авсан юм.

-Нисэх-Яармагийн замд 5 хүн нас барсан байна-

2017 он 10 сарын байдлаар Наадамчдын гудамж буюу Нисэх-Яармагийн замд зам тээврийн ослоор 5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.  Иймд цаашид эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах үүднээс Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Буянт-Ухаа1” хорооллын урд замд хурд сааруулагч тавих ажлыг хийсэн бөгөөд цаашид шат дараатай олон арга хэмжээг авах юм байна.

-“Хэргийн газар”-т дорвитой арга хэмжээ авч ажиллалаа-

Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санхүүжүүлж Замын цагдаагийн хэлтэс болон Цагдаагийн хоёрдугаар хэлтэстэй хамтран “Буянт-Ухаа1” хорооллын урдах автозам дээр тээврийн хэрэгслийн хурд сааруулагч тавих болсон бөгөөд жолооч нарт анхааруулга таних тэмдэг мөн байршуулж аливаа гэмт хэрэг, ослоос иргэдийнхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах ажлын ийнхүү хийж байна.

Түүнчлэн Замын цагдаагийн хэлтсээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн

- Явган хүний хөдөлгөөнийг хязгаарласан босоо хайсыг зорчих хэсгийн урд, хойд талд байршуулах
- Хурд сааруулагч байршуулах
- Резинэн хурд сааруулагч байршуулах, өмнө тавьсан сааруулагчийг засах
- “Буянт-Ухаа1” хорооллын явган хүн гарах гарцийг авто зам дээр тэмдэглэсэн явган хүний гарц /цагаан шугам/ -тай харалдаа болгож нүүлгэн шилжүүлэх зэрэг ажлыг “Буянт-Ухаа1” хорооллын оршин суугчдын эрх ашиг, амь насыг хамгаалахын төлөө гүйцэтгэхээр эхнээсээ ажил хэрэг болж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment