8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүчиндүүлсэн охиныг хойд эцэг нь гулсуурнаас унасан гэжээ

2017-10-16 15:20:00

5 настай охин хойд эцэгтээ хүчиндүүлсэн гэх хэрэг энэ сарын 14-ны өдөр гарсан. Охиныг төрийн хамгаалалтад авч, хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Харин тус хэргийг үйлдсэн гэх хойд эцгийг саатуулан шалгаж байгаа  талаарх мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ. Хохирогч охин өнгөрсөн долдугаар сараас эхлээд хойд эцэгтэйгээ хамт байгаа аж. Түүний ээж долдугаар сард самранд яваад эргэж ирээгүй, сураггүй байгаа тул цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байна. Охины нагац эгчийнх нь хэлснээр  хойд эцэг орцны жижүүр хийдэг аж.Эхэндээ эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж эхэндээ мэдээгүй гэнэ. Охин яагаад явж чадахгүй байгаа юм бэ гэж хойд эцгээс нь асуухад “Гулсуурнаас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” гэж хэлээд хамт архи уусан байна. Харин маргааш нь нагац эгч нь охиныг хүчиндүүлсэнийг мэдэж, хуулийн байгууллагад хандсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
tsaaziin yaliig sergee
2017/10/20 103.10.21.47
новш
саяхан 13 тай яргалуулж хүчиндүүлж үхсэн хэн ч тоогоогүй муухай ялгаварлагч нийгэм
2017/10/18 139.5.218.238
Зочин
Энэ хүүхдийг одоо хариуцаж байгаа хүн ба уу. Хаана шалгаж байгаа бол өмгөөлөл хийх хүн ба уу. Утас нь хэрэгтэй ба
2017/10/16 112.72.8.243
Зочин
Нөгөө олон хүүхдийн байгуулга хүний эрхийн хуульч Ичинноров нар гарч ирмээр юм ядуу ардын хүүхэд болохоор таг дуугүй шүү эд нар Ерөнхийлөгчид хандаж цаазын ялыг сэргээмээр юм
2017/10/16 43.242.243.92