8o
Улаанбаатар хот
mobile menu

Гаалийн дарга нарын уулзалтад ГЕГ-ын дарга Б.Асралт тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна

2017-10-16 15:04:00

ASEM-ийн гишүүн орнуудын гаалийн дарга нарын ээлжит 12 дугаар уулзалт ХБНГУ-ын Берлин хотноо болж байна. Тодруулбал, ASEM-ийн гишүүн орнуудын гаалийн дарга нарын уулзалт 2017 оны 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Уулзалтад ASEM-ийн гишүүн 50 гаруй улсын гаалийн байгууллагын дарга нар оролцож, 2016-2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, 2018-2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, цаашдын хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Монгол Улсаас ГЕГ-ын дарга Б.Асралт тэргүүтэй төлөөлөгчид оролцож, 2016 онд Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан ASEM-ийн дээд хэмжээний уулзалт, хүрсэн үр дүнгийн талаар танилцуулсан байна.  Уулзалтын үеэр Дэлхийн гаалийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Кунио Микурия болон Япон, Малайз, БНХАУ, ОХУ, ХБНГУ-ын гаалийн дарга нартай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment