8o
Улаанбаатар хот
mobile menu

Хурд группын удирдлагууд оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна

2017-10-16 11:24:03

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах Маршал таун хотхон, Кинг таур апартментын 2000 гаруй оршин суугчид хотхоныхоо чанх хойшоо гарах орц гарцыг өөрсдийн зардлаар шинээр гаргахаар төлөвлөж, холбогдох газруудад хандан Улаанбаатар хотын Ерөнхий архитектороор зураг төсвийг нь батлуулж, зохих байгууллагуудаас хууль ёсны дагуу зөвшөөрлийг нь авчээ.

Хурд групп оршин суугчдын эрх ашгийг ноцтой зөрчиж байна

Хотоос олгосон зөвшөөрлийн дагуу орц гарцыг хийх гэсэн боловч Хурд группын зүгээс Кинг тауэр хотхоны оршин суугчдын саналыг хүлээн аваагүй төдийгүй дээрх зам тавихад гарсан зардлын талаас илүү хувийг нь төлөх хатуу болзолыг тулгасан байна.

Хурд группын захирал Энхгэрэл

Хотхоны оршин суугчид “Хурд группын зүгээс өөрсдийн ашгийн төлөө нийтийн эрх ашгийг орхигдуулан, хөрш зэргэлдээх оршин суугчдын хүсэлтийг үл хэрэгсэн, эрхийг нь зөрчиж байна” гэж үзээд Хурд группын захирал Энхгэрэлтэй уулзаж албан хүсэлтийнхээ хариуг авахаар удаа дараа очсон боловч уулзаж чадаагүйгээр барахгүй менежерүүд нь “Эдгээр хүмүүсийг дахиж битгий оруул” хэмээн хамгаалалтын албандаа үүрэгдэн, хөөж гаргажээ.

2000 гаруй оршин суугчдын төлөөлөл “Маршал” СӨХ,
“Маршал - Кинг” СӨХ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Hjjj
Hurdiin zuw shte
2017/10/16 66.181.188.157
Зочин
balai avgai ve
2017/10/16 59.153.113.173
zochin
Dawartsan yum yarij bhiin ene Hurd group. Zvgeer amand orsonoo yariad suuj bdg yumuu haasha yum.
2017/10/16 43.242.242.196
аагий
зөндөө гарна нэг газар хувьчилж аваад тог татах хүртэл ийм асуудал гардаг түрүүлж татсан айлаас мөнгийг нь төлөөд л холболт хийдэг шүү дэээ
2017/10/16 66.181.165.111
аагий
өөрсдөө зам тавиагүй юм байж хүний тавьсан замаар явна гэж юу байдаг юм. зохих хэмжээний мөнгө өгөж л таарна шүү дээ, дараа нь тэр зам нь эвдэрэх тохиолдолд хэн арчиллах энэ тэрээс авхуулаад асуудал
2017/10/16 66.181.165.111
Зочин
Нямдорж гуайн "Хар ухаан"-тай гэж юуг хэлсэн юм бол. Муйхар байх, хувиа бодсон байхыг хэлсэн юм бол уу
2017/10/16 103.194.176.101
Zochin
Ene zamiig tavih heregguee baahan mashin shavaad davhar mashinaa taviad buun tugjee bolno
2017/10/16 66.181.184.178
Зочин
Даварсан шаарнууд вэ. Улсын нийслэлд засаг төр гэж байгаа юм бол шийдэж өгмөөр юм. Ер нь Хурдаас асуугаад байх ч ямар шаардлага байдаг юм. Тэр Хүннү рүү ордог замыг хурд өөртөө зориулж барьсан юм уу?
2017/10/16 103.194.176.101
  • Recent
  • Most Read
  • Most Comment