8o
Улаанбаатар хот
mobile menu

Ч.Хүрэлбаатар: ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ баталсан УИХ-ын чуулганд би оролцож чадаагүй

2017-10-16 11:18:00


Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт  ажиллах 15 сайдын нэр тодорхой болсон. Ерөнхий сайдын кабинетад орж ажиллах сайдуулын нэр тодорхой болж эхэлсэнээс эхлээд “сайдуудын хэн нь хэн бэ” гэсэн мэдээлэл цахим сайтуудаар хөвөрлөө. Түүний нэг нь Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатарын талаар “Ч.Хүрэлбаатар бол ”Рио Тинто”-той 60 тэрбумын барьцаатай хүн” гэсэн мэдээлэл гарсан. Мөн үүнээс  гадна “УВСЫН FB™” групп дээр Ч.Хүрэлбаатарыг Бөхмөрөн сумын Хотгор шанагын нүүрс¬ний ордын 51 хувийг 10 сая дол¬ла¬раар Солонгосын төрийн өмчит компани болох “Korea-Mongolia energy Development” компанид зар¬сан ноцтой баримт дэлгэгджээ гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл тус Оюутолгой гэрээний асуудалд  Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар тайлбар хийсэн байна. 


 1. Харамсалтай нь энэ гэрээг тухайн үед УИХ батлаагүй юм 

2007 онд миний ахлаж хийсэн Оюутолгойн  гэрээнд ил болон далд уурхайн бүх бүтээн байгуулалтыг 2,7 тэрбум долларт багтааж хийх (одоо 7 тэрбум доллар), зэс хайлуулах үйлдвэрийг 2012 онд ашиглалтанд оруулах, эрчим хүчээ монголоос авах, нийт ажиллагсдын 90%-иас доошгүй нь монголчууд байх, инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг сургуульд хөрөнгө оруулалт хийж, олон улсын жишигт хүргэх зэрэг монголд хэрэгтэй олон заалтыг оруулж чадсан юм. ХАРАМСАЛТАЙ НЬ ЭНЭ ГЭРЭЭГ ТУХАЙН ҮЕД УИХ БАТЛААГҮЙ ЮМ. “Босоо” Гамбаа ч хэд хэдэн удаа Хүрэлбаатарын энэ гэрээ хамгийн сайн гэрээ байсан юм гэж хэлж байсныг санаж байна.

 2.  Оюутолгойн гэрээг батлахад оролцоогүй

УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг намайг ЗГХЭГ-ын дарга байхдаа ОТ-н гэрээ хийж Арц суварга гэдэг компанид тендер авч өгсөн мэтээр ор үндэсгүй гүтгэж байсан удаатай. Тухайн үед би ТВ-ээр тайлбар, няцаалт өгч байсныг та бүгд санаж байгаа байх аа. ОТ-н гэрээ байгуулагдах үед ЗГХЭГ-ЫН ДАРГААР ДОЛГОР САЙД, БИ ТӨСВИЙН БХ-НЫ ДАРГААР АЖИЛЛАЖ БАЙСНЫГ ДАХИН САНУУЛМААР БАЙНА. ОТ-н гэрээ батлагдсанаас хойно, С.Баяр ажлаа өгч Сү.Батболд Ерөнхий сайд болоход би ЗГХЭГ-н даргаар томилогдож ажилласан. Түүнчлэн тэр Арц суварга гэдэг компанитай холбогдох нь бүү хэл, тийм компани байдаг эсэхийг нь мэдэхгүй байж байгаад гүтгээч нарын амнаас анх удаа сонссон юм. Үгээ хэлэх эрх чөлөөг би байнга хүндэлж ирсэн, цаашид ч хүндэлнэ, гэхдээ гүтгэхэд бас хязгаар байх ёстой доо.

 3.Оюутолгойн гэрээ баталсан УИХ-ын чуулганд би оролцож чадаагүй 

2009 ОНД ОТ-Н ГЭРЭЭГ БАТАЛСАН УИХ-ЫН ЧУУЛГАНД БИ ОРОЛЦОЖ ЧАДААГҮЙ ЮМ. Та бүгд гэрээг хэн хэн дэмжиж, хэн хэн эсрэг санал өгснийг олоод үзчихнэ биз дээ. Тэгэхээр ОТ-н гэрээг батлуулж тендер авсан гэдэгт итгэх хүн хэр олон бол. Дахиад хэлэхэд учир зүггүй гүтгэхээ больчихол яасан юм бэ?

 4Дубайн гэрээг Ч.Сайханбилэг байгуулсан

Дубайн гэрээ 2015 онд Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхад, манай намыг сөрөг хүчин байхад хийгдсэн гэдгийг дахиад хэлье. Би сөрөг хүчин байхдаа бусдын араар нуугдаж, ашиг хонжоо харж явсангүй. Харин хэлэх үгээ хэлж бурууд хатуу, зөвд зөөлөн явж ирсэн юм.

Хэн нэгнийг гүтгэж, нүгэл үйлдэж явсангүй, намайг битгий муулаач, би сайн хүн гэж мөнгө өгч тохиролцож ч явсангүй. Монголын улс төр аливаа шантаажчид, нөхцөл тавьж тохиролцогчид, шахаачдаас хол байх ёстой, ингэж байж улс төр цэвэр болно гэдэгт хатуу итгэж байгаа, ийм болгохын төлөө ажиллаж байгаа” хэмээн хариулт өгсөн байна. 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
gggg
bugd adilhan novshnuud. odoo garch irj baigaa ene nuhduud bayalgaa zarj idehgui l bol uls suhruhnee geed l gaslaad l ideed l ehlne. Oyu tolgoi hamgiin zuv. uuniig dalimduul neriig n barij araar n 50jn
2017/10/17 122.201.19.74
shshshsh
onoodor turiin buh sistemd buhchuud, urlagiihan ezen suusan. odoo suulchiin baij boloh mergejliin bolovson huchnee ad uzej ehelj baina. mongol tumen mine suirehed tun oirhon baina. mongol tur mansuurj
2017/10/17 122.201.19.74
Зочин
За 5 настай хүүхэд хүчэндүүлээд шүүх дээр очиход 10000 төгрөг нэхдэг тийм нийгэм чи байгууллалсан чи болчих за зайлчих чи долоогч өөрийнхөө амьдралыг л өөдөн татсан бас гадны ноходыг долоосон биз...
2017/10/16 202.21.106.124
zochin
Монголын хамгийн боловсролтой чадалтай ес суртахуунтай хүнийг гүтгэн дайрах ажил явуулдаг бүлэглэл бий болсон нь үнэн Монголчуудын язгуур эрх ашгийн эсрэг явуулж буй хорт явулга
2017/10/16 103.212.116.20
зочин
Монголд хамгийн шударга чадалтай хүнийг гүтгэн дайрах компанит ажил явуулдаг бүлэглэл бий болжээ. Энэ нь Монголчуудын язгуур эрх ашгийн эсрэг явуулж байгаа хорт явуулга мөн.
2017/10/16 66.181.186.90
zochin
Гэрээ хийхэд оролсон оролцгүй нь гол биш байхаа.
2017/10/16 124.158.74.2
Zochin
Chadaltai bolovsroltoi negniige saidaar tavihgui bol uur heniig said bolgohov . Hurelbaatarig gutged bicheed baigaa humuus dotor said baitugai bagin zasag hiij chadah hun baihgui de.
2017/10/16 103.229.120.103
Ard
Uur bolohoor hun mini medeh law baihgui. Uursdiihun bulihaag gargaj ireh bii gehees ih baij baih shiv
2017/10/16 202.179.27.112
Zochin
Hulsuur hevleleer yum bichuulne. Deerees hulsnii comment bichigtei. Yamar aimar mungutei, erh ashig zurchigduj bgaa oligarhuud Bn Be, tsaraig ni harchih yumsan
2017/10/16 103.9.90.53
АРД АЮУШ
ХҮРЭЛБААТАР ГУАЙ ЧАМАЙГ ТӨГСБААТАР БОЛСОНЧ ТАНИНА ШҮҮ
2017/10/16 103.57.93.72
Зочин
Амиа хоохойлсон арчаагүй гөлөг идэж уучаад юу гэж гонгиноод бшаа юм
2017/10/16 139.5.218.241
ми
Хэрвээ монголд шударга ёс гэж байдаг бол төрөөс төрсөн тэрбумтан, сонгууль луйвардагч Ч. Хүрэлбаатарыг сайдаар тавьж хэрхэвч болохгүй
2017/10/16 150.129.142.90
Зочин
Юугаар нотлохын бүгдээрээ идэж уухын төлөө албан тушаал булаацалдаж бгаа биз дээ
2017/10/16 139.5.218.241
  • Recent
  • Most Read
  • Most Comment