8o
Улаанбаатар хот
mobile menu

АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК 1.2 тэрбум ам долларын санхүүжилт хийхээ Ерөнхий сайдад мэдэгдлээ

2017-10-16 10:14:00

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саеид тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий сайд уулзалтын эхэнд улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг товч танилцуулж, Азийн хөгжлийн банктай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засгийг сэргээх хөтөлбөр зэргийг үргэлжлүүлэн, залгамж чанарыг хадгалах болно гэлээ.

Улс төрийн нөхцөл байдал тогтвортой байх бөгөөд зөвхөн Засгийн газрын бүрэлдэхүүнд л өөрчлөлт оруулж, ажлын хариуцлага, сахилга батыг бүх шатанд сайжруулахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ.

Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоор болж эхний ээлжинд 250 саяын санхүүжилт хийсэнд талархал илэрхийллээ. Ирэх онд мөн Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаж байгааг ч тодотгов.

Цаашид уул уурхайн салбараас олсон орлогоо дэд бүтэц, хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын салбарт зарцуулж эдийн засгаа олон тулгууртай болгохын төлөө ажиллана гэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонд нь Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөлд Монгол Улсыг төлөөлөх гүйцэтгэх захирал Мухаммад Сами Саиед баяр хүргэж амжилт хүсэв.

Азийн хөгжлийн банк 2017-2020 онд 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийх бөгөөд Түншлэлийн стратегийн хүрээнд эдийн засаг, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, байгаль орчин, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний салбарт болон жижиг, дунд үйлдвэрлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ.

Мөн эдийн засгаа олон тулгууртай болгох Ерөнхий сайдын бодлоготой санал нэг байгаагаа илэрхийлж макро эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангаж, төсвийн сахилга батыг хангах чиглэлээр олсон амжилтаа бататгана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Азийн хөгжлийн банк нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд манай улсад 1.9 тэрбум ам.долларын зээл, буцалтгүй тусламж үзүүлж эрүүл мэнд, нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг салбарт 280 орчим төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Saihan
Manai erunhii said,erunhiilugch 2 ungutei bn shu,tsaashid ard tumniihee itgeliig aldalgui ene ercheeree bhiig husie.mongol uls mandan badrag
2017/10/16 182.160.34.139
Цэ
Ашгүй дээ Амжилт хүсье.Шинэ сайдуудаа л эргэж сайн харах хэрэгтэй дээ..
2017/10/16 202.179.26.74
zula
За одоо ажлыг маналзуулаад байждээ. Ард түмний итгэлийг ахин битгий хугалаасайдаа
2017/10/16 185.89.248.35
zochin)
Ene hun yronhii said bolohoosoo umnu ch olon ulstai hamtiin ajillagaa, mongoliin tsaashdiin hugjliintuluu ajillasaar l baisan. Odoo bur ch ih yum hiih bhdaa
2017/10/16 138.197.160.121
Tungaa
Bvx salbart ner xvndtei. Ex orniixoo tuluu gesen setgel zvtgeltei. iim xvn garsan ni zuw bolson yum.
2017/10/16 138.197.160.246
Ochir dagine
Saixan medee baina.Ene baidlaaraa ajillawal Mongoliin mini ner xvnd yaaj usux ni oilgomjtoi ydaj l gadaadiin uur uls ornuud tsaashdaa xamtarch ajillaxiig bid medexgvi shvv dee.
2017/10/16 85.203.18.254
Амраа
АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНК 1.2 тэрбум ам долларын санхүүжилт хийхээ Ерөнхий сайдад мэдэгдлээ тиймээ бол маш том боломж гадныхан бидэнд итгэл хүлээлгээд эхлэсэний шинж
2017/10/16 85.203.18.254
Bold
Ерөнхий сайдын сунгаанд У.Хүрэлсүхтэй чадлынхаа хэрээр уралдсан байдлаас нь харсан ч тэр Шадар сайдад хүлээн зөвшөөрөгдөнө. Нэгэн цагт МАН-ын даргын албыг хашиж байсан зэрэг нь ч түүний зангаргыг
2017/10/16 122.201.20.156
  • Recent
  • Most Read
  • Most Comment