8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ 60 тэрбумын бүлэглэлээс “айж” байна уу

2017-10-16 09:08:00

Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын хяналт шалгалт сүүлийн үед ширүүсч, яамдууд болон олны анхаарлыг татсан зарим нэг хүмүүсийг шалгаж байна. Тодруулбал, БОАЖЯ, Уул уурхайн яам, БСШУЯ, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам гэх мэтчилэн яамуудад хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтаар зөрчилгүй нэг ч яам байсангүй.Зарим яамнаас бүр ноцтой зөрчил илэрсэн. Тодруулбал, АТГ Батлан хамгаалах яаманд ажиллах явцдаа албан тушаалтнуудаас гаргасан хууль бус шийдвэр, албан тушаалын томилгоо, тендер сонгон шалгаруулалт, худалдан авах ажиллагаатай холбоотой нэлээд зөрчил, дутагдал илрүүлсэн.  Тус яамны 2015 оноос хойш тендер сонгон шалгаруулахдаа хууль зөрчин шууд гэрээ байгуулдаг, нэр бүхий цөөн тооны компаниуд байнга сонгон шалгаруулалтад оролцож шалгардаг, худалдан авах ажиллагааг хэн нэгэн албан тушаалтны хувийн үзэмжээр шийдвэрлэдэг, бусдад давуу байдал олгодог, хуулийн заалтыг буруу хэрэглэдэг, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газраар хянуулахгүйгээр томилдог зэрэг зөрчил илэрсэн байв. Хамгийн ноцтой нь ЗХЖШ-ын харъяа ангийн захирагч, санхүүгийн албаны дарга, нягтлан бодогч нар албан тушаалаа урвуулан ашиглаж тус ангид ажиллаж байгаад гадаад явсан, өөр анги руу шилжэн томилогдсон гэдэг шалтгаанаар 295 иргэний нэр дээр нийт давхардсан тоогоор 2016 онд  нийт 177,000,000 орчим төгрөгийн цалин бодож олгосон зөрчил илрүүлсэн. 


Мөн “УБЦТС” ТӨХК  албан хаагчдад сар бүр тогтмол олгосон үр дүнгийн урамшуулалд 2016 онд 1 тэрбум 96 сая, 2017 оны эхний улиралд нийт 450,6 сая төгрөг олгосон ноцтой зөрчил илрүүлсэн. Энэ мэтчилэн яам  тус бүр дээр шалгалт хийж, нэлээдгүй зөрчил илрүүлсэн.АТГ яам тамгын газарт ажиллаж зөрчил илрүүлж, хяналт шалгалт хийж байгаа нь сайн боловч, авлигын үүр уурхайг шалгахгүй байгаа нь олны анхаарлыг татаж байна. Тодруулбал, одоогоос хоёр жилийн өмнө төрийн албыг 60 тэрбумаар наймаалцаж буй МАН-ын удирдлагуудтай холбоотой 120 минутын бичлэг цацагдсан. Хоёр жил дамнан яригдаж байхад АТГ 60 тэрбумыг шалгахгүй байгаа нь ямар учиртай вэ. "Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэсэн мэргэн үг бий. Энэ авлига хээл хахуулыг төрийн өндөр албан тушаалтануудаас нь эхлэж шалгахгүй бол авлига гэх аалзны тор тасрахгүй байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн долоон сард  Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга эрхэлсэн комиссар Ц.Нямдорж нарыг хүлээн авч уулзаж, сүүлийн жил гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа “60 тэрбумын” асуудлыг шалгах явц удаашралтай байгааг шүүмжилж, Монгол Улсын төрийн албан тушаалыг наймаалах сэдэв бүхий асуудлаар ярилцсан уг баримтад нухацтай хандахыг онцлон сануулсан. 


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байх үедээ өнгөрсөн зургадугаар сарын 5-нд уг асуудлыг шалгуулахаар АТГ-т хандсан албан бичгийг өөрийн биеэр хүргэж байсан юм. Өнөөдрийг хүртэл уг албан бичигт ямар нэгэн хариу өгөөгүй байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр анхааруулж асууж байсан. Гэтэл үүнээс хойш 3 сар өнгөрсөн байхад хариу өгөөгүй л байна. 60 тэрбумд нэр холбогдсон хүмүүс эхнээсээ үнэн бодьтой болсон яриа гэдгийг хүлээн зөвшөөрчихөөд байхад АТГ яагаад шалгахгүй байна вэ. АТГ-ын үндсэн ажил бол авлига хээл хахуультай тэмцэх. 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ, БҮРЭН ЭРХ


Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн гэж заасан байдаг. Мөн:

Авлигатай тэмцэх газар нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:


1.    Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
2.    Хуульд заасан албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах ажлыг зохион байгуулах;
3.    Авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах ажлыг гүйцэтгэх гэж заасан байдаг. 
Гэтэл АТГ чиг үүргийнхээ хүрээнд яагаад АТГ 60 тэрбумын хэргийг хянаж шалгахгүй байна. Авлига хээл хахуультай тэмцэхийг тулд эхлээд 60 тэрбумыг шалгаж нэг талд багтаах ёстой. Аль эсвэл АТГ 60 тэрбумын бүлэглэлээс “айж” байна уу 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Uunig bichsen hun Uyanga nuhurteigee hamtarch zigin zahialgaar bichsen baihaa mongolin huulinkhnig doromjilson humuusig hagaralduulj Uls eh ornig togtvorgui baidald urialsan humuusig shalgaad bairand
2017/10/16 103.229.120.103
Ваву
Еерсдее оролцсон болохоор хэцуу байдаг юм болуу гэж хардаж байна
2017/10/16 112.72.11.109
  • Recent
  • Most Read
  • Most Comment