8o
Улаанбаатар хот
mobile menu

ХУД-ийн "Тавантолгойн" гүүрэнд ноцтой эвдрэл гарч, хаалаа

2017-10-16 08:14:00

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 256 метр урттай гүүрийг тодорхойгүй хугацаагаар хаалаа. Тавантолгойн гүүр гэж нэрлэдэг тус гүүрний  дагуу хайрганы карьерууд олон байдаг бөгөөд даац хэтрүүлж ачаа тээвэрлэдэг, том оврын ачаатай автомашин зорчсон нь гүүр эвдрэхэд гол нөлөө үзүүлсэн гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Тиймээс хүний амь нас эрсдэхгүй, хохирол учруулахгүйн тулд гүүрийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.

Тиймээс өөрсдийн амь нас, техникийн аюулгүй байдлаа бодож тус гүүрээр зорчихгүй байхыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хатуу анхааруулж байна. Одоогоор техник ашиглалтын түвшин тогтоох судалгаа хийж байгаа бөгөөд гүүрийг дахин шинээр барих эсвэл засварлах эсэхийг нь тодорхойлох аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment