8o
Улаанбаатар хот
mobile menu

27 компанийн 1.302.796 ширхэг хувьцаа арилжжээ

2017-10-14 11:55:00

2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 1,302,796 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Техник импорт" ХК-ийн /TEX/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.95 хувиар өссөн бол "Монгол савхи” ХК-ийн /UYN/ ханш хамгийн өндөр буюу 14.71 хувиар уналаа. Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 91 ширхэг үнэт цаас 17,207,710 төгрөгөөр арилжаалагдсан байна. Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 400 ширхэг үнэт цаас 40,000,000 төгрөгөөр арилжаалагдсан байна. Энэ өдөр "MSE ALL" индекс 1,142.36 нэгж болж 1.05 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,242,336,627,796 төгрөг боллоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл