8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргааш бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохионо

2017-10-13 15:28:58

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр маргааш буюу энэ сарын 13-нд тохионо. Энэ жилийн Үндэсний мод тарих өдөр “Хүн бүхэнд цэвэр агаар. Мод бүхэнд ус” уриан дор зохион байгуулагдах аж.

Тус өдрийн нээлт 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. 

Энэ хүрээнд байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна улиас, чацаргана, агч гэсэн гурван төрлийн 600 гаруй мод шинээр тарих юм.

Мод тарих, тарьсан модоо арчлах иргэн, аж ахуй нэгжийн анхааралд:

  • Хүрз
  • Тармуур
  • Бээлий 
  • Хувин 
  • Хогийн уут зэрэг арчилгаа хийхэд шаардлагатай багаж хэрэгслээ бэлтгэж ирэхийг зөвлөв.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл