MGM Resorts, Mandalay Bay Resort болон казиногийн толгой компани нь цагдаагийн ажилтнуудын буудал дотор болсон гал нээлт болон дараагийн буудалтын хооронд 6 минутын зөрүү гарсан гэсэн мэдэгдлийг үгүйсгэж байна. "PDT бүсийн Оройн 9:59 цагт Мандалагийн Баэ-ын тайланг байгаа мэдээллийн ашиг тусын тулд гараар бий болгосон" гэж тус компани Пүрэв гаригт мэдэгдэлдээ дурдсан байна. "Энэ тайланд дурдсан цаг хугацаа үнэн зөв биш гэдэгт бид итгэлтэй байна."
Энэ мэдэгдэлд ”Есүс Кампос нь радиогоор байдлыг илтгэх үед 40 н секундийн дараа үзэгчид рүү гал нээсэн” гэж байгаа юм. Стефен Паддок нь Мандалай Бэй-ийн 32-р давхарын зочид буудлын өрөөний хаалгаар аюулгүйн хамгаалагч Кампосруу буудсан. Кампос хөлөндөө шарх аван аюулгүйн албандаа мэдэгдсэн. MGM-ийн хэлж байгаагаар гал нээсний талаар Кампос мэдэгдэсний дараа Цагдаагийн ажилтнууд болон зочид буудлын аюулгүй байдлын ажилтнууд тайланд тэр даруй хариу өгсөн гэж байгаа юм.
Хүмүүс цагдаа, Мандалай Бэй нарыгЛас-Вегасын буудлагын цаг хугацаанд гарж байгаа 6 минутын зайг тайлбарла хэмээн шахаж байна. АНУ-ын албан тушаалтан Associated Press-д Паддок олон нийтэд гал нээхээс өмнө зочид буудал цагдаа нарт мэдэгдээгүй байна. Офицеруудын хэлж байгаа үйл явдлын цагийн хуваарийн дагуу энэ нь Мандалай буудалд болсон буудлагын дараа цагдаа дуудах хүртэл зургаан минут орчим болсон гэсэн үг юм.
Пэйж Гайперийн гомдол нь энэ зочид буудлын "хайхрамжгүй байдал"-аас болоод 59 хүний амь үрэгдэж, 500 орчим хүнийг шархдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Энэхүү 6 минут нь "хайхрамжгүй байдал"-ын нотолгоо болсон гэж үзсэн байна. Энэхүү гомдол нь Мандалай Бэй цагтаа хэргийг илтгээгүй эсвэл Кампосыг буудуулсны дараа арга хэмжээ яаралтай аваагүй хэмээн буруутгаж байгаа юм. Энийг нь Толгой компаны болох MGM эсэргүүцэж байгаа юм.
MGM-ийн мэдэгдэл: "Бид энэ эмгэнэлт явдлын эхний цаг мөчөөс эхлэн цаг хугацааг нь үнэн зөв гаргахын төлөө хууль сахиулах байгууллагатай үргэлжлүүлэн хамтран ажиллах болно" гэж мэдээлэлээ.