8o
Улаанбаатар хот
mobile menu

Айлын хашаанд байсан гранатыг аюулгүй болгожээ

2017-10-13 14:24:00

Байлдааны хориглолтын зориулалт бүхий  хоёр ширхэг гранатыг аюулгүй болгосон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, Нийслэлийн Багануур дүүргийн наймдугаар хороонд иргэн С-ийн зуны амбаарын дор хоёр ширхэг гранат байна гэсэн дуудлага өчигдөр 15:45 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нэг, Цагдаагийн хэлтсийн тав, Зэвсэгт хүчний жанжин штабын Тусгай томилолтын 084 дүгээр ангийн 5 алба хаагч ажиллаж, байлдааны хориглолтын зориулалт бүхий гал үүсгэгчгүй F1 загварын 2 ширхэг гранат байсныг аюулгүй болгожээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл