8o
Улаанбаатар хот
mobile menu

“ЖИЖИГ” ТАВАНТОЛГОЙД гарсан ТОМ ЛУЙВАР

2017-10-12 16:57:00

Монголын ард түмэн нэгэн цагт Тавантолгойн нүүрсний ордоо ашиглаж, баялгийн хувиас хүн бүр хувь хүртэнэ гэж итгэж мөрөөдөж байсан. Тэгвэл баялгаа ухаад монголчууд баяжих биш улам ядуурлаа. Монголын гадаад дотоод өр даагдахаа больж, улсаараа дампуурал зарлахдаа тулаад сууж байна. Монголын цөөхөн олигархи гэр бүл, хэдэн дарга сэтэртэй “авлигачид” хагартлаа баяжсанаас бусад нь улам хүнд хэцүү амьдралтай нүүр тулаад байна.

Тавантолгойн орд газраас дэлхийн тэрбумтны зиндаанд баяжсан хүний нэг нь “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ. “Жижиг” Тавантолгой гэж нэрлэж заншсан “Тавантолгой” ХК-ийн 51 хувийг нь орон нутаг, 49 хувийг “Ажнай” Д.Бат-Эрдэнэ болон бусад хувийн компаниуд эзэмшдэг. Түүнийг Өмнөговийн “хаан” хэмээн өргөмжилдгийн цор ганц шалтгаан ердөө энэ. Сүүлийн 20 жилийн турш жижиг Тавантолгойд түүний нөлөө бат бөх оршсоор байна. Өнөөдөр ч түүний нөлөөллөөс болж “Таван Толгой” ХК-ийн 51 хувийг эзэмшигч орон нутаг нь өөрийн эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалтай байгаа гэнэ. Орон нутгийн эрх баригчид тус уурхайн гүйцэтгэх захирлаар ажилладаг Өмнөговь аймгийн Ардчилсан Намын дарга Р.Сэддоржийг одоо хүртэл сольж чадахгүй байгаа нь сонирхолтой. Орон нутгийн сонгуульд Өмнөговь аймагт Монгол Ардын Нам олонхи болсон. Тэд хамгийн түрүүнд орон нутгийн засаг захиргаа 51 хувийг нь эзэмшдэг “Тавантолгой” ХК-ийн удирдлагад төлөөний хүнээ тавих эрхтэй. Гэвч энэ эрхээ өнөө хүртэл хэрэгжүүлж төвдөхгүй байгаа нь алсуураа МАН-ын дарга М.Энхболд, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын холбоо сүлбээ, хоорондын хамаарлаас болдог ч байж магадгүй гэсэн таамаг бий. Эсвэл үүнээс ч том мөнгөний эрх ашиг тэднийг нэгтгэдэг байж болзошгүй талаарх баримт саяхан хэвлэлээр дэлгэгдсэн ч төд удалгүй устаж үгүй болов.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Тавантолгой” ХХК-д томоохон луйвар гарсан байж болзошгүй тухай мэдээлэл Sonin.mn сайтад тавигдсан ч хэдхэн цагийн дараа устсан байна. Тэрхүү мэдээлэлд дурьдагдсан баримт мэдээллийн мөрөөр бид мөшгисөн юм. Төрийн эзэмшлийн “Эрдэнэс-Таван Толгой” ХК болон “Таван толгой” ХК-ийн хооронд олон жилийн турш лицензийн талбайн хилийн зурвасын маргаантай асуудал байсан аж. Өөрөөр хэлбэл “Манай эзэмшлийн талбай дахь нүүрсийг танайх олборлолоо” гэх асуудал үүсч, заримдаа томоохон зөрчилд ч хүрдэг байжээ. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сэддорж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд нар олон жилийн маргаантай байсан лицензийн талбайн хилийн маргаантай асуудалд цэг хатгаж, маш найрсгаар хилийн зурвасыг шинэчлэн тогтоох баримт бичигт гарын үсэг зурсан байх юм. Ингэхдээ хилийн маргаанд үргэлж ялан дийлж ирсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн талаас илт буулт хийж, хилийн зурвасыг өөрийнхөө талбайгаас нэлээдгүй хэсгийг “алдах” хэлбэрээр шийдвэрлэжээ.
 

АН эрх барьж байсан 2012-2016 онд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Батлан хамгаалахын сайд байхдаа ч шийдвэрлэж чадаагүй маргаан ийнхүү нүд ирмэхийн зуур шийдэгдэх нь тэр. Яг үүнтэй зэрэгцэн “Тавантолгой” ХК-ийн ТУЗ хуралдаж, тэрхүү хуралдааны дараа уурхайн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсоосон байна. “Тавантолгой” ХК-ийн уурхайн 4, 8-р аманд нүүрс байхгүй болсон тул нүүрсний олборлолтыг зогсоож, хөрс хуулалтын ажлыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй боллоо гэх мэдээллийг тухайн үед уурхайн гүйцэтгэх захирал Б.Сэддорж 2017 оны 3 сарын сүүлээр болсон “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хуралдаан дээр өгч байжээ.
 

Гэвч үүний дараа “Тавантолгой” ХК олборлолтоо зогсоох биш, улам идэвхжүүлсэн байна. Ингэхдээ хилийн заагийн маргаантай асуудал шийдэгдсэн гэх 4-р амны хойд хананы мөргөцгөөс “Хуала Тянь Жин” гэдэг нэртэй Хятад компанид ямар ч өрсөлдөгчгүйгээр 260 мянган тонн нүүрсийг ганцхан сарын дотор олборлох эрх олгожээ. Нэг компанид илэрхий давуу эрх олгосон энэ үйлдэлд Монгол улсын Засгийн Газар, Авлигатай Тэмцэх Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газар огтхон ч анхаарал хандуулсангүй. Судалж үзвэл “Хуала Тянь Жин” хэмээх Хятад компани нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн Хятад талын хамгийн том түншийн хамаарал бүхий аж ахуйн нэгж болж таарсан байна. Мөн энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч М.Энхболдод “Ажнай” Д.Бат-Эрдэнэ 15 тэрбум төгрөгийн хандив өргөсөн гэх явган яриа хаврын түймэр шиг асав. Чухам үүний цаана ямар луйвар явсан байж болох вэ? “Эрдэнэс Таван Толгой” ХК нэг тонн нүүрсээ 72 доллараар зардгийг бид мэднэ. Харин “Таван Толгой” ХК-иас Хятад компани нүүрс авбал 32-50 доллар төлдөг байна. Яагаад гэвэл нүүрснийх нь чанар арай муу учраас хятадууд тэрнээс өндөр үнээр бол голоод авдаггүй гэнэ. Тэгэхээр хоёр компанийн гүйцэтгэх захирлууд лицензийн талбайн хилийн зурвасыг шинэчлэн тогтоох үед “Эрдэнэс Таван Толгой” ХК урьд нь үхэн хатан хамгаалж байсан хойд хананы мөргөцгийн тодорхой хэсгээс татгалзжээ. Яг энэ хэсгээс “Хуала Тянь Жин” компани 260 мянган тонн нүүрсийг ганцхан сарын дотор авсан байна. Тухайн үед хойд хананы мөргөцгийн нүүрс маш сайн чанарын нүүрс байсан тухай эх сурвалж дурьдаж байгаа юм. Хэрвээ “Эрдэнэс Таван Толгой” ХК-иас тус Хятад компани нүүрс хөөрдөгддөг хямдхан тариф болох 32-50 доллараар зарчихсан юм биш үү.

Хэрвээ энэ хардалт үнэн бол доод тал нь 22 ам.доллар, дээд тал нь 40 ам.долларын зөрүүтэй хямд үнээр төрийн өмчит компанийн нүүрсийг худалдсан гэсэн үг. Эндээс үүсэх алдагдал нь 5.720.000-8.800.000 ам.даллар болж таарлаа. Монгол мөнгөнд шилжүүлбэл 15-22 тэрбум төгрөгийн алдагдлыг төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК хүлээсэн гэсэн үг. Энэ мөнгөний зөрүү хаашаа орсон байж таарах уу?

“Ажнай” Д.Бат-Эрдэнийн “эзэмшлийн” бүх одууд /Чингис хааны одонт дуучин Г.Ариунбаатар, олимпын аварга Б.Бадар-Ууган г.м/ яагаад М.Энхболдыг дэмжив? Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Ажнай” Д.Бат-Эрдэнийн компанийх нь гүйцэтгэх захирал Д.Дагвадорж М.Энхболдыг дэмжих уяачдын аян зохион байгуулж явсныг юу гэхэв? Ажнай Д.Бат-Эрдэнэ 15 тэрбум төгрөгийн хандивыг М.Энхболдолд өгсөн гэх яриа хаанаас гарав? Сонгуулийн дараа “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд гадагшаа гараад явчихсан гэдэг үнэн үү? Энэ олон асуултад хариулт өгөх хүн байна уу. Хариултыг мөргөцийг нүүрснээс хайх ёстой юм биш үү?

Д.Тэмүүжин

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Болио, луйвардахаа боль. Төрийг , ард олныг луйвардахаа боль.
2017/10/16 66.181.186.90
зочин
УИХ-ыг цагийг нь тулгаж байгаад хуралдсан болоод сайд нарыг батлуулах башир арга хайгаад байнаа даа. Монгол ялна гэж гарч ирсэн ерөнхийлөгч Баттулга Дагвадорж Сумъяабазар нарын үгэнд ороод болчимгүй ю
2017/10/16 66.181.186.90
зочин
Луйварчингууд Таван толгойн нүүрсийг авахын тулд ямар сургууль төгсөж ямар мэргэжилтэй болох нь ч тодорхойгүй Сумъяабазарыг сайдаар томилох гэж УИХ-ыг ч хуралдуулахгүй хойш татан цагийг нь тулгах арга
2017/10/16 66.181.186.90
Зочин
Эрдэнэс таван толгойд монголын ард түмэн бүгд хувьцаатай. Ноогодол ашиг огт аваагүйн учир нь энэ Ажнай Бат-Эрдэнэ, М Энхболд мэтчилэн хүмүүсээс болсон байж таарлаа. Ард түмнийг шулсан байна шүү!!!
2017/10/15 202.9.43.75
Ganba
Мөнхийн эрх ашиг л гэж байгаа
2017/10/13 202.9.41.45
zochin
Huuli hyanaltiin baiguullagaar batlagdaagui yum bichij tiim baij magadgui gej hii sohor dugneltee olond delgeh hereggui ee.Hudaldagdsan bicheech nar l iimerhuu yum bichdeg dee
2017/10/13 202.21.106.120
Наран
Женко өөрөө гүйгээд өнөөх МАНАН -гийн хөшигний цаана орлоо доо хөөрхий.Хорвоо хуурамч, хоосон чанартай гэдэг үнэн болж төгсөв өө.
2017/10/13 122.201.19.2
ИРГЭН
МАН ЫНХАН БОЛ ХОТ ХӨДӨӨГҮЙ ЯЛГААГҮЙ намынхаа гишүүдийг харахаараа уур нь хүрч өөртөө ашигтай хэнтэй ч бол нийлдэг болсон байна Бие биенээ дэмждэггүй хар амиа боддог хүмүүс юм байна харин АН бол өөр шү
2017/10/13 202.179.31.38
Mongol ulsiin irged
Ta narch yahav ingeed ertontsoos salna negel odor harin yr hyyhed aj zee nar iig chini olon yaduu ZOVSON ARD TYMEN HETSEED MARTAHGYI DEE .
2017/10/13 185.75.139.248
Mongol ulsiin irgen
Ta nar odoo boliojee .Arai l shuinal duusahgyi uym aa ta nohod .Shunal ihdevekl shulam bolnoo .Ih shunahdaa joohon ch gesen eh ornoo eej aaviin hoich ye bodooj .
2017/10/13 185.75.139.248
Shar tokhoi
Mongolchuud ih uujim shyy .Harin neg teservel hetseej udamaaraa olsoglon guilagchin bolohiig hysehgyi shyy .
2017/10/13 185.75.139.248
Shar tokhoi
Ard olnoo tartagt ni tulgaad baival huvsgal zaaval bi bolno. Ooriin erhgyi bi boldog yyniig huvsgaliin tokhiroo gedeg ene ergyy uls torchid olon hyniig dandaa martah uymaa .
2017/10/13 185.75.139.248
МАНАН-ГИЙН МАФИ
БАС Л МАНАН.ОДОО БҮҮР АМАР. АСА ЖЕНКОГИЙН ЗӨВЛӨХ АХ НЬ УУЛ УУРХАЙН САЙД.
2017/10/12 202.179.25.51
Байж л байсан биз дээ
Сонгуулийн дараа “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд гадагшаа гараад явчихсан гэдэг үнэн үү?
2017/10/12 75.82.92.137
Nam bus irgen
Mahan tolgoi. Hanaj tsadna gedgiig medehee baijee. Genet tsadah gedsend tsuvtei.
2017/10/12 122.201.22.214