8o
Улаанбаатар хот
mobile menu

Вегасын аллагаас амьд үлдсэн Калифорнийн буяны байгууллага үүсгэн байгуулагч гэнэт нас барлаа

2017-10-12 16:29:08

Kymberley Suchomel гэртээ даваа гаригт нас баржээ. Kymberley Suchomel  нь Лас Вегас хот дахь Route 91 Harvest Festival наадамд оролцож аллагаас амьд үлдсэн тэрээр долоо хоногийн дараа нас баржээ. 28 настай Suchomel тэрээр буудалтын үеэр гэмтээгүй байсан ч тэрээр өнгөрсөн даваа гаригт Apple Valley-ийн гэртээ амиа алдсан гэж High Desert Phoenix Foundation-ийн үүсгэн байгуулагч эмч Julie Norton хэлжээ. Өглөөний 8:30-д Нортон 3 настай зээ охин болох Scarlett-тайгаа уулзахаар ирэхдээ түүнийг олжээ . Тэрбээр нөхөр Майкыг 4:30 цагт ажлаасаа гарсны дараа амиа алдсан гэж үзэж байна.

"Кимберли эпилепситэй байсан бөгөөд тэр байнга ухаан алддаг байсан - тэр найздаа тухай сүүлийн гурван удаагийн ухаан алдалтаа хэлж байжээ. "Миний болдлоор тэр буудлагын стрэсс түүний амийг авсан гэж бодож байна" гэж  Нортон хэллээ.

Тэрхүү буудлагын дараах ярилцлагаар "Энэ бол миний амьдрал болоод миний нөхдийн амьдрал бас бусад олон хүний амьдралыг өөрчилсөн шөнө байсан. "Би амьд, шархдаагүй гарсан байж болох  ч сэтгэл, оюун санаагаараа амьдралынхаа туршид шархадсан гэдгээ мэдэж байна." гэжээ. 

Тэрээр шөнийн цагаар унтаж чадахгүй, "буун дуу чимээ" түүний толгойд улам чанга болж, "шархадсан цуст бие" -ийн дүр төрх нь түүний оюун санаанд байнга эргэлдэж байсан гэж тэрээр хэлсэн байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment