
Өчигдөр нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хороо, “Цагаан шонхор” ХХК-ийн эзэмшлийн талбайд иргэн Б-гийн нүүрсний бичил уурхайд нүүрс олборлож байсан залуу амиа алджээ. Хэргийн газарт Уул уурхайн аврах ангийн долоон алба хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. 24 настай эрэгтэй Б тус уурхайн 110 метрийн гүнд агааргүйдэж амиа алдсан байжээ. Уурхайн 110 метрийн гүнд агаар дахь хүчилтөрөгчийн агууламж 20 хувь байсан аж. Улмаар цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.



