8o
Улаанбаатар хот
mobile menu

Газар чөлөөлөлтөөс болж гацаад байсан автозамын ДӨРВӨН бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр боллоо

2017-10-12 11:23:02

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж  байгаа Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн ажил Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн газар чөлөөлөх асуудлаас шалтгаалан саатаад байгаа юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжнаас Мах импексийн авто зам хүртэлх замын ажлыг эсэргүүцэн зогсоогоод байсан  61 дүгээр байрны иргэдтэй ажлын хэсгийнхэн уулзаж, тус байрнаас 3 метрийн зайтай барихаар тохиролцоонд хүрэв.
СХД, 1 дүгээр хорооллын арын замаас Үйлдвэрчний эвлэлийн гудамж руу Москва хорооллын араар холбох шинэ замын траст орсон газрыг яаралтай чөлөөлөх үүргийг Газрын албанд өгч, траст бага зэрэг өөрчлөлт оруулан ажлыг хугацаанд нь дуусгахаар шийдвэрлэлээ. 
Хан-Уул дүүрэг, Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын авто замтай холбогдох 2.4км авто замын барилгын ажлын явц 90 хувьтай байгаа бөгөөд “Газрын үр шимт” ХХК-ийн ашиглах зөвшөөрөлтэй газар чөлөөлтийн асуудлаас 130м орчим замын ажил саатаад байгаа юм.Ажлын хэсэг газар яаралтай арга хэмжээ авч газар чөлөөлөлтийн асуудлаас саатаад нийтийн эзэмшлийн зам барилгын ажлыг хугацаанд нь дуусгах үүргийг хариуцсан албан тушаалтнуудад өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment