МАН-ын бүлгийн хурлаар 12 сайдын нэр тодорхой болсон талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр мэдээлэл өгсөн.Тэгвэл өнөөдрийн байдлаар У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллах 15 сайдын нэрс эцсийн байдлаар тодорхой болсон байна.
- Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар Г.Занданшатар
- Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан
- Сангийн сайдад Ч.Хүрэлбаатар
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Ц.Нямдорж
- Эрүүл мэндийн сайдад Д.Сарангэрэл
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазар
- Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатар
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ц.Цогзолмаа
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад С.Чинзориг
- Эрчим хүчний сайдад Ц.Даваасүрэн
- Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Б.Батзориг
- Зам, тээврийн хөгжлийн сайдад Ж.Бат-Эрдэнэ нарыг тус тус томилох нь тодорхой болсон гэсэн мэдээллийг өгсөн.
Батлан хамгаалахын сайдын, Барилга хот байгуулалтын сайд, Шадар сайд нарын нэр өчигдөр тодорхой болоогүй байсан. Тэгвэл тус гурван яамны сайд эцсийн байдлаар тодорхой болжээ.
- Шадар сайд Ө.Энхтүвшин
- Байгаль орчин ногоон хөгжлийн сайд Н.Цэрэнбат
- Батлан хамгаалахын сайд Н.Энхболд нарыг томилохоор болсон байна.
Одоо МАН-ын УЗ хуралдаж байна. Үүний дараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, байнгын хороогоор сайдуудын асуудлыг хэлэлцсэний дараа УИХ-д өргөн барих юм. Харин маргааш УИХ-ын ээлжит чуулганаар сайдуудыг батламжилах юм байна.