8o
Улаанбаатар хот
mobile menu

Forbes аппликейшн зохион бүтээсэн Монгол залуусыг онцоллоо

2017-10-12 09:02:00

Хоёр жилийн өмнө Монголын Ч.Анар гэх залуу мөнгө зээлдэг үйлчилгээг аппликейшн зохион бүтээсэн талаар Forbes мэдээлэл гаргасан байна.  Түүний санаачилсан LendMN хэмээх аппликейшн өнөөдөр Хойд Азид мобайл суурьтай, бага хэмжээний мөнгө зээлэх үйлчилгээг нэвтрүүлсэн юм.Тэд 2016 оны дөрөвдүгээр сард нэг сая ам. долларын анхны санхүүжилт босгож, өнгөрсөн наймдугаар сард Монгол болон Японы хөрөнгө оруулагчдаас дөрвөн сая ам. доллар босгосноор компанийнх нь зах зээлийн үнэлгээ 30,8 сая ам. доллар болжээ.
Тус компанид хөрөнгө оруулдаг олон хүмүүс байдагийн нэг нь  Японы парламентийн гишүүн асан Таками Юүичи, хөрөнгө оруулагч Сатоши Мацүмото нар байдаг аж. 

Монголын банкууд хэрхэн яаж зээл олгодог вэ 


Монголын хуучирсан банкны салбарт зээлийн үнэлгээний систем байхгүй.  Банкны зээлүүд нь урт хугацаат баримт бичиг, барьцаа хөрөнгө гэх мэт зүйлсийг шаарддаг. Үүнийг бүрдүүлэхийн тулд багадаа  таван өдөр болдог аж. Зээлдэгчээс барьцаа хөрөнгө авдаг ба үүнд  автомашин, орон сууц харин хөдөө орон нутагт таван хошуу малаа барьцаалж зээл авдаг. Тийм учраас хүмүүс ихэвчлэн долоо хоногт 10 хувийн хүүтэй томоохон банк бус байгуулгаас зээл авдаг. Бүр зарим жижиг зээлдэгч байгууллагууд өдөртөө 10 хувь гэж тооцдог гэнэ.


LendMN хэмээх аппликейшныг үүсгэн байгуулагч залуус  хууль бус зээлдэгчдээс татгалзаж хэрэглэгчийн санхүүгийн боловсрол, хариуцлагыг дээшлүүлэхийг хүсч байна. Тэд хүний харилцан үйлчлэл, хиймэл оюун ухаанаар дамжуулан Монголд бутарсан байгаа зээлийн тогтолцоог дүүргэхийг эрмэлздэг.Тэдний шийдвэрлэх хэрэгтэй байсан хамгийн том бэрхшээл бол зээлдэгчдийн зээлжих чадварыг үнэн зөв үнэлэх байв.
Тэд эхний жилд бид 100 орчим банкир, эрсдэлийн менежер, зээлийн үнэлгээний мэргэжилтнүүдээс зөвлөгөө өгч авсан бөгөөд 99 нь боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж байсан талаар Н.Чинбат ярилаа. Харин Монголын хамгийн том банкны брокер л боломжтой гэж харсан бөгөөд зээлжих чадварыг үнэлэх загвар гаргахад тусалсан гэнэ.
Ингээд тус залуус банкны орлого, зарлагын бүртгэл гэх мэт уламжлалт мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, ухаалаг гар утасны хэрэглээ, боловсрол, ажил эрхлэлтийн түүх гэх мэт эх сурвалжуудаас мэдээлэл аван уг хүнийг үнэлдэг системийг боловсруулсан.
Тус компани Японоос санхүүжилт авах замаар хил дамнасан зээлийг нэвтрүүлэхийг хүссэн боловч хөрөнгө оруулагчид бага орлоготой байх эрсдэл хүлээхийг хүсээгүй тул төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжгүй болсон. Гэсэн хэдий ч өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулан компаний зээлийн үйл ажиллагааг 2017 оны 4-р сард эхлүүлснээс хойш 2 сарын дотор ашигтай ажилласан бөгөөд одоогоор 8,000 зээлд хамрагдсан идэвхтэй хэрэглэгчидтэй.
Хоёр жилийн өмнө өөрөөс нь мөнгө зээлэхийг гуйсан найзуудаасаа залхсан Ч.Анар мөнгө зээлдэг үйлчилгээг аппликейшн болгохоор шийджээ. Гэтэл LendMN-ийн анхны үйлчлүүлэгчид Чинбаатарыг гайхшруулсан гэнэ.   Тэрээр эхлээд хүмүүсийг бага хэмжээний мөнгө зээлж, тамхи эсвэл бусад зугаа цэнгэлийн зүйлд ашиглах байх гэж бодсон бол одоогын тоо баримтууд нь хүмүүсыг санхүүгийн хувьд хариуцлагатай болж, үнэхээр хэрэгтэй үедээ зээл авч байгаа нь харагдаж байгаа аж. 
LendMN нь 1.5% -ийн бага хүүтэй ба гүйлгээний хэмжээ нь ойролцоогоор $ 70 байдаг. 
 
Та Монгол залуусын бүтээсэн LendMN хэмээх аппликейшнтай танилцахыг хүсвэл энд дарна уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ОДОЙ ЖЕНКО
ЖЕНКО ЭД НАРЫГ ДЭМЖИХ ҮҮ? ХЭЗЭЭ Ч ҮГҮЙ.ЯАГААД ГЭВЭЛ ЗУУРАЛДДАГ БӨХӨНЦӨРҮҮД БИШ УЧРААС.
2017/10/12 202.179.25.51