8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Номтойбаяр: Мотоциклтой жолооч урдуур орж ирснээс болсон. Ямар ч аргагүй л мөргөчихсөн

2017-10-12 08:53:00

Энэ сарын эхээр нэгэн сайд зам тээврийн осол  гаргаж ослын улмаас нэгэн иргэн амиа алдсан талаарх мэдээлэл цахим орчин гарч эхэлсэн билээ. Хэрэг есдүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт баг "Түлүүгийн даваа"-ны орчим, "Дондогийн булаг" гэдэг газарт болсон.  Уг мэдээлэл гарсантай холбогдуулан тэр сайд хэн бэ гэх битүү асуулт хөвөрч зарим нь ч Хүн ам, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр гэж албан бусаар мэдэгдэж байсан. Тэгвэл энэ сарын 4-ны өдөр өөрөө холбогдсон зам тээврийн ослын талаар Хүн ам, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаяр мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр "Мотоцикл унасан согтуу иргэн жолоодлого алдаж ирээд өөрийг нь мөргөсөн, хохирогчийг эмнэлэгт хүргэж анхан шатны тусламж үзүүлсэн, маргааш өглөө нь архи нь гараад биеийн байдал сайжирсан өвчтөнийг Эрдэнэтийн эмнэлэг рүү эмчлүүлэхээр авч явахад замдаа нас барсан юм билээ. Би тэр бүрэлдэхүүнд явсан гэрчийн хувьд ярьж байна" гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн хэнтэй, ямар зорилгоор Булган аймагт явсан тухай асуусан сэтгүүлчийн асуултанд тэр хариулаагүй. 

 
Харин Н.Номтойбаярын хувьд өөрийгөө гэрч хэмээн хэлж, мэдүүлэг өгсөн тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон. Тэрбээр гэрчийн мэдүүлэгтээ юу гэж онцолсныг энд дурдая. Хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 28-ны өдөр гарсан. Харин Н.Номтойбаяр 28-ны өдрийн 16:30 минутын үед Булган аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн М-д осол болсон үеийн  үйл явцын талаар мэдүүлэг өгсөн байна. МЭДҮҮЛЭГТ  “2017 оны есдүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос 70-77 УНЭ улсын дугаартай бенз маркийн автомашинтай П.Алтанцэцэгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу хувийн ажлаар явсан байсан. Машинд би П.Алтанцэцэг, жолооч Б нарын хамт зочиж явсан. Даваа өнгөрөөд явж байхад засмал замыг хөндлөн гарсан шороон замаар замынхаа урд тал нэг мотоциклтой хүн явж байгаа харагдсан.

Урд дугуй нь савчсан хөдөлгөөнтэй харагдахаар нь би урдуур орчихгүй байгаа гэж бодтол яг урдуур орж ирээд жолооч тормоз гишгээд тэр чигээрээ гулгаж очоод нөгөө мотоциклийг мөргөчихсөн. Мотоцикл нь машины доор ороод хүн нь замын хойд тал руу жалга руу уначихсан. Би машинаасаа буугаад нөгөө хүн рүү очиход ухаан алдчихсан байсан.

Тухайн үед ойр хавьд эмч, эмнэлэг байгаа эсэхийг асуухад байхгүй гэсэн. Тэгээд шууд Булган аймгийн эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг руу авч явахаар  машинд суулгахад архи үнэртэж байсан. Осол гарах үед би жолоочийн хажуугийн суудал дээр сууж явсан. П.Алтанцэцэг миний хойно сууж байсан. Осол гарсан тэр хэсэгт, газарт үзэгдэх орчин чөлөөтэй, бүх юм харагдаж байсан” гэж мэдүүлэг өгсөн аж. Энэ мэдүүллэгийн нэгээхэн хэсэг.

Мөн эх сурвалжийн мэдээлснээр Та уг зам тээврийн осол болсон шалтгааныг юунаас болсон гэж үзэж байна бэ? гэх байцаагчийн асуултад Н.Номтойбаяр “Би автомашины уралдаан тэмцээнд ордог. Өөрөө ч осолд орж байсан болохоор осол болсон шалтгааныг мотоциклтой жолооч урдуур орж ирснээс болсон гэж бодож байна. Ямар ч аргагүй л мөргөчихсөн” гэж хариулжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хохирогчийг Булганы аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэхэд хүнд бэртэл гэмтэл авсан. Аарцагны яс нь хугарснаас болж гол судас нь тасарсан. Гол судас тасарснаас болж дотуур цус алдсан байдалтай ирсэн гэжээҮхсэн үг хэлэх биш дээ сайдаа. Хэргийн бурууг нөгөө хүн рүүгээ эргүүлнэ. Согтуу байсан л гэнэ, өөрөө орж ирээд мотоциклээрээ машинийг нь мөргөсөн л гэнэ.  Энэ хэргийн холбогдогчид хуулийн ямар хариуцлага хүлээлгэх бэ. Эрүүгийн хуулийн 21.2-т  1. Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2. Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг юм байна. Энэ хуулийн зүйл заалт Н.Номтойбаярт хэрэгжих үү.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Sak
Hun alchihaad yu geed hutsaad baigaa nohoin gulug ve
2017/10/14 202.70.46.214
Сүхээ
Энэ номгүй новшид үйлчилэлгүй ш дээ
2017/10/13 202.9.41.57
Nomgvibayr
Sain etsgiin buynd saagj ywaa gulug hvn alchaad ichkv end tend ochood hvchin hiigeel ywj bga
2017/10/13 107.167.113.178
Zochin
manai hund buruu bhgui ee argagui erhend l serel hudluul huchin hiideg hun, argagui erhend uur hureel hun sulbedeg shd
2017/10/12 202.55.183.173
Номт таалагдахгүй байна
Өөрөө мөргөчихөөд ухаан алдалттай байхад нь архи цутгасан, дээрээс нь архи асгасан ч юм бил үү хэн мэдлээ. Номт Тагнуулын ерөнхий газраас согтуу гарч ирээд машинаа унаал явчихдаг юм билээ.
2017/10/12 202.21.115.165
Зөв үү
Мотоциклтой хүн явж байгааг харсан гэнээ. Тэгээд хойноос нь элдэж очоод мөргөжээ гэж уншигдаж ойлгогдож байна
2017/10/12 75.82.92.137
Цнд
Хэсэгхэн хугацаанд байцаасан болоод л хэрэгсэхгүй Хэргийг хаалаа л гэнэ биз. Үхсэн хүн үг хэлэх биш дээ. Монголын хууль 3 хоног гэдэг л болох байх
2017/10/12 27.123.214.89
Нялх сэнгүм байна даа
Баян хүнийг балаг тойрохгүй, эрх гишүүн элдэвлэж дуусахгүй
2017/10/12 103.26.194.204
ЗӨВ МОНГОЛ
СОГТУУГААР МОТОЦИКЛ ЖОЛООДОЖ ЯВСАН ХҮН МАШИНЫ УРДУУР ОРСОН Л ЮМ БАЙНА. НОМТОЙБАЯР ЯМАР БУРУУТАЙ ЮМ. ХУУЛЬ ШҮҮХИЙН БАЙГУУЛЛАГА ҮНЭН ЗӨВИЙГ ТОГТООХООС НААШ НОМТОЙ БАЯРЫГ БУРУУТГАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ.
2017/10/12 103.9.90.130
Б
Мөнхбат, Номтойбаяр хоёр шиг эрээ цээргүй, новшийн зантай гишүүд дахин бүү гарч ирээсэй дээ. Яаж сайд хийж байсан байна аа. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг энэ хоёр л унагаж, муухай харагдууллаа шүү дээ.
2017/10/12 202.9.43.178
Б
Н.Номтойбаяр гишүүн хаа сайгүй дандаа сонин, үл бүтэх, өөрийгөө өмөөрсөн, өрөөлийг буруутгасан юм ярьж явах юм даа. Бүтэхгүй нөхөр байна шүү.
2017/10/12 202.9.43.178
ном
улаан мах шунал 2н бузар
2017/10/12 182.160.32.150
Zz
har hairtsag eder bdgagv l bwal gj dee tr G classs d n bichlegee uzuulee
2017/10/12 202.21.124.134
ит
Наад нөхөр чинь эхлээд мотоциклтэй хүн өөрөө ирээд машин мөргөсөн гээд л байсан. Одоо болохоор яаж ч болохгүй мөргөсөн гээд өөр юм яриад бхй юм.
2017/10/12 66.181.185.208
Бузар хүүр юмаа энэ
Хүрэлсүх энэ лагаагийн арьсыг одоо л өвчдөг цаг. Аманд нь өөрөө ороод ирлээ алдахгүй байлгүй дээ!
2017/10/12 24.1.248.86
Энэ ёстой нэг бузар хүүр байнаа
Энэ ёстой нэг бузар хүүр байнаа. Дандаа бузар булай юмтай орооцолдож явдаг.
2017/10/12 202.5.196.42
Ard
Eniig odoo bid hymyyjyyleed baigaa iym yy.Ytgaggyi .
2017/10/12 49.0.135.140
иргнэн
ямарч байсан машин нь мөргөсөн юм байна Үүнийгээ хүлээн зөвшөөрчээ
2017/10/12 202.179.31.5
Зочин
Машин барьж явсан жолоочоос нь эхлээд мэдүүлэг авдаг биш үү. Тэр нь хэзээ очиж ямар мэдүүлэг өгсөн юм бэ.
2017/10/12 103.26.192.190
Сагсуу бацаан
Энэ онгироо бацаан заавал нэг юманд оирооцолдож байж сална аа.
2017/10/12 202.55.180.2