
'Чингис хаан' олон улсын нисэх буудлын явах чиглэлийн танхим буюу татваргүй бараа байрлах танхимд өчигдөр /2017.10.10/ 23.10 цагт гал гар гарсан байна. Тухайн үед хилийн 0218 дугаар ангийн албан хаагч, дэд ахлагч Т.Өсөхбаяр гал гарсан хэсгийг шуурхай илрүүлж унтраасан байна. Галын хэргийг холбогдох албаныхан шалгаж байна.



