8o
Улаанбаатар хот
mobile menu

“Лалын улс” олон сая доллароо алджээ

2016-01-16 10:32:00

Террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдын их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсан хэд хэдэн барилгыг Америкийн байлдааны онгоцууд сүүлийн саруудад устгаж, олон сая долларын хохирол учруулсан тухай АНУ-ын Төв командлалын тэргүүн, генерал Ллойд Остин пүрэв гарагт тус улсын Флорида муж улсад үг хэлэхдээ мэдээлжээ. Тэрбээр “санхүүгийн ийм нэг төв” Иракийн Мосул хотод байсан тухай хэвлэлүүдэд энэ долоо хоногт гарсан мэдээллийг нотолсон байна. “Хэд хоногийн өмнө бид Мосул хот дахь их хэмжээний бэлэн мөнгө хадгалж байсан объектод бид цохилт өгсөн. Бидний тооцоолсноор, “Лалын улс” олон сая доллароо алдсан. Энэ нь бэлэн мөнгө хадгалж байсан барилгад өгсөн анхны цохилт биш байсан. Сүүлийн саруудад бид ийм хэд хэдэн объектод цохилт өгсөн” гэж генерал хэлсэн байна. “Бид дайсныхаа санхүүд хохирол учруулсаар байна” гэж Остин онцлон хэлжээ. “Лалын улс” хэдийн мөнгөний бэрхшээлтэй тулгарч эхэлсэн гэдгийг тэрбээр батлан хэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment