8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобусанд зогсоол зарлах автомат систем суурилуулжээ

2017-10-11 14:49:25

Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдрийн байдлаар нийт 88 чиглэлд 950 автобус, троллейбус үйлчилгээнд ажиллаж, ажлын өдөрт 800 мянга орчим зорчигч тээвэрлэж байна. Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн 378 жилийн ойг угтан хийж байгаа ажлын нэг нь иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу өвлийн улиралд цонх цантаж, зорчигчдод хүндрэлтэй байдал үүсч, буух зогсоолоо андуурах асуудлыг шийдвэрлэх зорилгоор дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг автобус, троллейбуснуудад суурилуулаад байна.

Нийслэлийн Тээврийн газраас “Улаанбаатар Смарт Карт” ХХК-тай хамтран автобусан дотор дуу хоолойгоор зогсоол автоматаар зарлагчийгсуурилуулах, системийн хөгжүүлэлтийг хийж гүйцэтгэн нийтийн тээврийн үйлчилгээнд энэ сарын 10-ны өдрөөс албан ёсоор эхлүүллээ. Дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем  нэвтэрч мөн харааны бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврээр зорчих боломжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

Замын хөдөлгөөний болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс дуу хоолойгоор зогсоол зарлах автомат систем нь жолоочийн ямар нэг оролцоогүйгээр автобус, троллейбусанд суурилуулсан GPS системээс газарзүйн мэдээллийг авч ажилладаг.

Өнөөдрийн байдлаар дуу хоолойгоор зогсоол зарлах автомат системийг 1100 автобусанд суурилуулахаас ажлын явц 90 гаруй хувьтай явж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл