АНУ Өмнөд Солонгос хоёр хамтарсан цэргийн сургуулилт хийж байна. B-1B байлдааны бөмбөгдөгч Өмнөд Солонгосын хоёр F-15K сөнөөгч онгоцтой нэгдэж, Өмнөд Солонгосын усанд пуужин хаяж бэлтгэл хийж байна. Энэ нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрөөс болж буй асуудал аж. Пхеньян цөмийн зургаадугаар туршилтаа явуулсан ба сүүлийн хоёр сард Япон улсын дээгүүр хоёр пуужин хөөргөжээ. Өчигдөр Гуамын америкийн Номхон далайн нутгаас бөмбөгдөгч онгоцууд Өмнөд Солонгосын агаарын зайд орж, Зүүн тэнгис, Шар тэнгист буудах бэлтгэлийг хийж байна хэмээн Өмнөд солонгос мэдэгджээ. Энэ сургалт нь Хойд Солонгосын эсрэг "удаанаар арга хэмжээ авах" хөтөлбөрийн нэг хэсэг байсан юм. Энэхүү сургалтанд Японы агаарын хүчин оролцсон гэдгийг АНУ мэдэгджээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Мягмар гаригийн орой Үндэсний аюулгүй байдлын төвийн дээд албан тушаалтнуудтай уулзаж, Хойд Солонгосын аюул заналын эсрэг хариу арга хэмжээ авах талаар товч мэдээлэл хийсэн байна. Ноён Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун хоёр сүүлийн долоо хоногт хоорондоо ихээхэн хатуухан яриа өрнүүлж байгаа аж. Учир нь Трамп өнгөрөн еспүгээр сард НҮБ-д ноён Кимийг "амиа хорлох даалгаварт явж байгаа" гэж буруутгажээ. Мөн ноён Ким "АНУ-ын ерөнхийлөгчийг оюуны доройтолтой гэж хэлсэн юм байна.