8o
Улаанбаатар хот
mobile menu

Дональд Трамп хэр IQ өндөртэй вэ

2017-10-11 12:20:00

Дональд Трамп хэр IQ өндөртэй вэ гэсэн мэдээлэл  гарсан байна. Саяхан Ерөнхийлөгч өөрийнхөө IQ-г Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныхоос өндөр гэж хэлсэн нь  энэхүү асуултыг асуухад хүргээд байна. Үүнээс гадна Дональд Трамп  2013 онд “миний IQ Барак Обама, Жорж Бушаас  илүү өндөр" хэмээн хэлж байсан.Гэхдээ Дональд Трамп өөрийн IQ-г хэзээ ч илчилж байгаагүй. Тэгэхээр Дональд Трампын  IQ-г өндөр гэдэгт итгэж болох уу?

Дональд Трампт IQ-ы талаар шинжээчид юу гэж хэлэв?

Доктор Перри хэлэхдээ "Хэрвээ Дональд Трамп  IQ-гээ нийтэд дэлгэвэл тэрний IQ ерөнхийдөө зарим хүмүүсийн IQ-аас илүү байна гэсэн мэдрэмж төрж байна. Хүмүүс тэрнийг тэнэг гэж хэлэхэд нь дургүй байдаг. Гэхдээ тэр бид нарын харж байгаагаас ч сайн байж магадгүй юм” хэмээн хэлсэн байна.

Принстоны их сургуулийн профессор Фред И Грийнштейн сайн удирдагчид байдаг  зургаан шинж чанарыг нэрлэсэн байна. Тодруулбал,  олон нийтийн харилцаа, зохион байгуулалтын чадвар, улс төрийн ур чадвар, алсын хараа, танин мэдэхүйн хэв маяг, сэтгэл хөдлөлийн байдал зэргийг нэрлэсэн байна. Харин нь Дональд Трамп нь сэтгэл хөдлөлийн байдал, танин мэдэхүйн хэв маяг, алсын хараа, зохион байгуулалтын чадавхи дээр муу оноотой хэмээн хэлсэн байна. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан нь  тэрээр олон нийтийн харилцаа, улс төрийн ур чадварыг маш сайн эзэмшсэнийг харуулж байгаа юм хэмээн хэлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment