8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль бусаар тарвага агнасан иргэнийг үйлдэл дээр нь баривчилжээ

2017-10-12 17:19:00

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн гурван  жилийн хугацаанд тарвага агнахыг хориглосон шийдвэр гаргасан.

Нийслэлийн бүсэд орших Сонгинохайрхан ууланд хууль бусаар тарвага агнасан иргэнийг  эргүүлийн цагдаа нар өчигдөр (2017.10.10) үйлдэл дээр нь баривчилжээ. Иргэн Ж нь агнасан тарвага, буугаа ууланд нууж, жалганд нуугдсан байсныг нь илрүүлсэн байна. Шалгалтаар ямар ч бичиг баримтгүй болох нь тогтооджээ. Тэрбээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө, ан хийх дуртай болохоороо яалт ч үгүй хууль зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч, хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэсэн байна. Түүний хэлсэнээр өмнө нь зөвшөөрөлтэй тарвага агнадаг байсан гэнэ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Унэн явдал уу
Хеерхий минь дуртай юм бусдад ямар нелеетэй биш Харин хэдэн зуун сая тэрбумаар нь хулгайлж луйвардаж байгаа новшнууд хуулийн гадуур байдаг нь унен явдал юмуу
2017/10/12 27.123.214.91
  • Recent
  • Most Read
  • Most Comment