8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд Солонгосын хакерууд АНУ, Өмнөд Солонгосын дайны төлөвлөгөөг хулгайлжээ

2017-10-11 10:22:09

Хойд Солонгосын хакерууд 2016 оны 9-р сард Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны мэдээллийн баазаас нууц баримт бичгийг хулгайлсан гэж Өмнөд Солонгосын Үндэсний Ассемблейн гишүүн Рээ Чэүл хэлсэн байна. Өмнөд Солонгосын Үндэсний Ассемблейн гишүүн Рээ Чэүл Батлан хамгаалахын Хороонд сууж байгаад Мягмар гарагт CNN-д хакердуулсан тухайгаа мэдээлсэн байна. Тэр хулгайлсан баримтанд Өмнөд Солонгос, АНУ-ын дайны үеийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Хойд Солонгосын манлайлалыг "таслан зогсоох" журмыг багтаасан байсан гэж хэлсэн байна Тэдний хулгайлсан мэдээлэл нь 235 GB цэргийн мэдээлэл байсан гэж Рээ хэлсэн байна.

Өчигдөр буюу мягмар гаригт болсон  хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид энэхүү хэргийн талаар тодруулахад Өмнөд Солонгосын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Пентагон мөн хулгайн талаар мэдээлэлд  тайлбар өгөхөөс татгалзсан боловч хэвлэлийн төлөөлөгч Роберт Мэннинг Мягмар гарагт "АНУ-ын аюулгүй байдал болон ажиллагааны төдөвлөгөө нь Хойд Солонгосоос ирж буй аюул заналхийлэлд хариу үзүүлж чадна гэдэг итгэлтэй байна. "Тэдний хулгайлсан үйл ажиллагааны төлөвлөгөө нь хоёр талтай төлөвлөгөө юм. Тиймээс Өмнөд Солонгос АНУ хоёрын холбоо нь энэхүү мэдээллийг хамгаалах ба Хойд солонгосын аюулаас Солонгосын хойгийн зүгээс эсрэг арга хэмжээ авхад бэлэн байгаа эсэхийг баталгаажуулахын төлөө тууштай ажиллах болно" гэж хэлэв.

“Би хэлэлцүүлгийн талаар тодорхой ярихгүй, гэхдээ миний хэлэх зүйл гэвэл тэд үйл ажиллагаа, төлөвлөгөөгөө хамгаалахын тулд шамдам ажилна" гэж тэр нэмж хэлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл