8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж, Ё.Баатарбилэг, Н.Энхболд нарын нэр сайдад яригдаж эхэллээ

2017-10-11 10:00:00

МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Засгийн газрын сайд нарын томилгоог хэлэлцсэн. Өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, Засгийн газрын сайд нарын томилгоог эцсийн байдлаар хэлэлцэж, УИХ-ын чуулганд өргөн мэдүүлэх ёстой. 

МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарынхаа нэрийг албан ёсоор танилцуулжээ. Тодруулбал,  Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ш.Раднаасэд, БСШУС-ын сайдаар Ц.Цогзолмаа, Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайдаар Х.Баделхан, Гадаад харилцааны сайдаар Д.Цогтбаатар, Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайдаар Ц.Даваасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Б.Батзориг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар С.Чинзориг, Эрүүл мэндийн сайдаар Д.Сарангэрэлийг томилно гэж танилцуулсан гэсэн мэдээлэл байна.

Харин Засгийн газрын Шадар сайдад нэр нь яригдаж байсан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарыг “…”Эм Си Эс”-ийн Л.Энх-Амгалан, “Петровис”-ийн О.Содбилэг нар уул уурхайн сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдсэн байна. 

Батлан хамгаалахын сайдад нэр дэвшихээр яригдсан Н.Цэрэнбат гишүүнийг цэргийн алба ч хааж үзээгүй тул боломжгүй хэмээн үзэж харин БОАЖЯ-ны сайдаар томилох тухай бүлгийн хурал дээр мэдэгдсэн байна. Мөн бүлгийн хурлын үеэр УИХ-ын гишүүн  Л.Энх-Амгалан, О.Содбилэг нарын оронд Ё.Баатарбилэг, Н.Энхболд нарын гишүүнийг сайдаар томилох тухай ярилцжээ. 

Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр Архангай аймгийн Засаг дарга асан, УИХ-ын Ё.Баатарбилэгийг бүлгийн гишүүд нь сайн удирдагч, менежер байх чадах хүн хэмээн үзэж ийнхүү Монгол Улсын Шадар сайдад томилох тухай хэлэлцсэн байна.  Харин УИХ-ын гишүүн Н.Энхболдын хувьд Батлан хамгаалахын сайдад яригдаж эхэлсэн байна. Мөн энэ үеэр өөр нэг сайдын нэр өөрчлөгдсөн нь  Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Нямдоржийг томилох тухай хэлэлцжээ. 

Ямартай ч өнөөдөр МАН-ын бүлэг үргэлжлүүлэн хуралдаж эцсийн байдлаар сайд нарын нэрийг тодорхой болгож Удирдах зөвлөлөө хуралдуулах юм байна.   Одоогоор МАН-ын бүлгийн хурлын тов гараагүй байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
s
Baatarbileg shudarga turiin har hun de
2017/10/11 103.26.194.3
arhangai
Yu ve Baatarbileg l lab bishshuu ene mal odoo yamar ch aimaar niigem ve iim yamiig bur saiduu ichij amidar
2017/10/11 103.10.21.47
jkjk
Nymkag Ikh Hurliin Darga bolgooch
2017/10/11 202.5.196.171
Ням
Нямдорж бол болж байна. ЭМЯ-аас Сарангэрэл гэж наль наль гэсэн авгайг салгаж өгч санааг минь амраагаач ХҮРЭЛСҮХ ээ. ЧАмайг маш их дэмжиж байсан юмсан
2017/10/11 124.158.109.232
zochin
Sangiin said yasiim
2017/10/11 202.179.24.40
ГАЛ БАДРАХ
DБААТАРБИЛЭГ ХАРИН БОЛЖ БАЙНА ШҮҮ ШАДАР САЙДАД ТЭНЦЭНЭ
2017/10/11 124.158.95.132
Ми овогтын бөгс долоогч нар зайлцгаа.
Ми овогт хамгийн хамгийн шуналтай авлгалчин хулгайч нараа тавихыг хичээдэг данжаад даа.
2017/10/11 202.55.191.102
Эфү сда
Баатарбилэг гэж нөгөө Ми овогтын бөгсийг долоож сармагчилж жүжиг үзүүлээд байсан салбадай мөн үү? Архангайн эфү нар хөгийн хулгайчууд даа.
2017/10/11 202.55.191.102
irgen
Nyamdork odoo bolimoor baina, shine uye shine salhi oruul
2017/10/11 122.201.24.71
kh
Баатарбилэг зөв сонголтоо... шударга, ажил хийх хүн дээ
2017/10/11 124.158.109.62
amaa
Baatarbileg mash zov songolt bna. Mash shudraga hun shig sanagdsan.
2017/10/11 202.179.26.100
zochin
Suumal buthan shig enkh bold ajil hiij chaddag yum uu neg l bish de
2017/10/11 103.26.195.202
Иргэн
Энхамгаланг буцаадаг буруу л байна даа, дэлхийн менежер хүн дээ, Монгол ашиглах л байсан ..
2017/10/11 202.70.46.225
Hh
sangiin saidad uen be
2017/10/11 66.181.160.36
TUGSUU
NYAMKA YU GIIGUULSEN NEREE TATAACH ICH ZA
2017/10/11 202.5.196.10
МОНГОЛ ХҮҮ
ЭНХ-АМГАЛАН, СОДБИЛЭГИЙН ТУХАЙД МАШ ЗӨВ. ХЯТАД ЭРХИЙН БАЛАЙ ХОЁР ЗАСГААС ХОЛХОН БАЙСАН НЬ ДЭЭР. ЭНХБОЛД ЯМАР УЧРААС БХЯ-Д ОЧДОГ ЮМ БЭ?
2017/10/11 103.242.44.167