8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Амарсайхан: Чоно борооноор гэдэг шиг Ц.Сандуйгийн захиалгаар гэнэт дахин завсарлага авсан

2017-10-11 09:34:00

НИТХ-ын ээлжит хуралдаан болж, шинэхэн даргаа сонгосон. Нийслэлийн удирдах шинэ даргаар Оюуны Ундраа группын ерөнхийлөгч С.Амарсайхан тодорсон. Түүнийг НИТХ-ын даргад нэр дэвшихэд олон хүн нэрээ татахыг шаардсан талаар хэлж байсан. Түүнтэй МАН-ын дарга М.Энхболдын ойрын хүн болох НИТХ-ын төлөөлөгч Д.Баярсайхан гэх эмэгтэй өрсөлдөж өвдөг шороодсон. С.Амарсайхан НИТХ-ын даргаар томилогдохоосоо өмнө Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа Ц.Сандуй ажлаа өгсөн ч санаа сэтгэл нь сандалдаа, гар хуруу нь бүлгийн асуудалд дүрээтэй л байна хэмээн хэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Мөн НИТХ-ын даргаар сонгогдсоныхоо дараа С.Амарсайхан олон нийтэнд хандаж мөн үг хэлсэн. Түүний ярилцлага хэлсэн болон дарга болсоныхоо дараа хэлсэн үгийг онцлох ишлэлээр хүргэж байна. 


1.    Би Д.Баярсайхан төлөөлөгчийг улс төрийн хатуу ширүүнийг өдий хүртэл туулж яваа эх хүн, нэг танхимд суугаа хамгийн ахмад, туршлагатай улс төрч эмэгтэйнх нь хувьд хүндэлдэг
2.    Миний хувьд Д.Баярсайхан гуайг үгүйсгэх, буруутгах асуудал огтхон ч байхгүй. Харин дэмжиж байгаа гэх хамтрагчид нь нүүрийг нь харж инээж, нурууг нь харахаараа жинхэнэ хор хутгаж, хувь хүний халдашгүй дархан орон зай, гэр бүл, удам угсаа, хань ижлийг нь гүтгэн доромжилж, миний эсрэг турхирч байгаад нь үнэхээр харамсдаг.
3.    Ц.Сандуй ажлаа өгсөн гэж байгаа ч санаа сэтгэл нь сандалдаа, гар хуруу нь бүлгийн асуудалд дүрээтэй л байна.
4.     Өнөөдрийг хүртэл бүлгийн дарга нэртэй хүнийг Ц.Сандуй шууд удирдсаар байгаа учраас ямар ч үндэслэлгүй шалтгаанаар олон хоног завсарлага авсан
5.    Тэд бүлгийн хурлыг бүлгэмийн цуглаан, будлианы үүр болгосон.
6.    Хуулийг зөвхөн өөрт ашигтайгаар тайлбарлаж, өөртөө зориулж хууль, журам гаргаж, албан тушаал завшиж, хулгай хийж сурсан хүмүүсийн шидийн зан ил гарч байна.
7.    Чоно борооноор гэдэг шиг Ц.Сандуйгийн захиалгаар гэнэт дахин завсарлага авсанд бүлгийн гишүүд бүгд дургүйцсэн.
8.    Нийтийн эрх ашгийг уландаа гишгэж, сонгогчидоо басамжилсан үйлдэл болох байлаа.
9.    НИТХ дахь АН-ын бүлгээс МАН хурлаа ч хийж чадахаа байлаа гэж байгаа нь бодитой шүүмжлэл.
10.      Бугшиж идээлсэн буруу тогтолцооны эсрэг сөрж байна
11.    Фракц бүлэглэл хаана ч байдаг. Гэхдээ эрх ашиг, туйлын зорилго нь юу вэ гэдгээс их зүйл шалтгаалдаг байх
12.    Аль нэг фракц бүлэглэлд харьяалагдах гэхээсээ илүүтэй санаа зөв, зорилго сэтгэл нэгтэй олон нөхөдтэйгээ зөв зүйлийн төлөө хамтраад л зүтгэдэг.
13.    Энэ хэрээр улс орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд ч багагүй хувь нэмрийг оруулж ирсэндээ бахдам байдаг
14.    Би л болж байвал бусад нь хамаагүй гэж дуугүй явах, эсвэл болохгүй байна гэж зовлон тоочиж суух нь хувь хүнийг ч, нийгмийг ч үгүй хийдэг гэж ойлгодог.
15.    Өнөөдрийг хүртэл сайн, муу бүхий л аргаар миний нэрийг татуулах оролдлого, дайралтыг нэр бүхий хүмүүс хийсээр ирлээ.
16.    Нийслэлчүүдийн нийтлэг эрх ашиг болон шударга үнэний төлөө хийсэн бидний үйл хэргийн эсрэг давшилж байгаа явуургүй бүлэглэлийн явцуу эрх ашгаас болж хурал сунжирсан
17.    Хуулийг зөвхөн өөрт ашигтайгаар тайлбарлаж, өөртөө зориулж хууль, журам гаргаж, албан тушаал завшиж, хулгай хийж сурсан хүмүүсийн шидийн зан ил гарч байна.
18.     Хурлыг бид гацаанаас гаргаж үйл ажиллагааг нь хэвийн явуулах үүрэгтэй.
19.    Хот төлөвлөлтийн хоцрогдсон сэтгэлгээ, хуучирсан арга барилыг халж, олон улсын жишигт нийцсэн, хөгжлийн шинэ шийдэл бүхий хотын нэгдсэн стандартыг нийслэлд нэвтрүүлэх шаардлагатай.
20.    Нэг хүн, түүний ард байдаг бүлэглэл ажил гацааж байгаа учраас өнгөрсөн жил гаруйн хугацаанд нийслэлийн, мөн намын ажил яг ийм дүр зурагтай л явж ирсэн.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл