8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын цагдаад салаавч өгсөн Ц.Баярцогтыг торгохыг болиулж, хорих шийтгэл онооно

2017-10-11 08:56:00

Олон нийтийн сүлжээгээр замын цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, замын цагдаад "Салаавч" өгсөн түрэмгий зантай нэгэн этгээдийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Төв шуудангийн уулзвар орчимд 2017 оны 9 дүгээр сарын 21-н өдөр Land cruiser 200 маркийн 1793 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, замын хөдөлгөөнд оролцсон учир Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хамгаалалтын хэлтсийн цагдаа, зохицуулагч, О автомашиныг зогсоож жолоочийн баримт бичгийг шалгасан. Энэ үед тухайн автомашинд зорчиж явсан Ц.Баярцогт гэгч иргэн "Төрийн тусгай хамгаалалтын машин зогсоодог хэн бэ чи, ордон орох яаралтай ажилтай байна" гээд хэл амаар доромжилж, тавьсан шаардлага эсэргүүцсэн гэх зөрчил гаргаж, анхан шатны шүүхээр тус хэргийг шүүсэн.


Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгаас тухайн зөрчлийг шалган 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан "төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон” гэх заалтын дагуу 250 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 250.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.


Сүхбаатар дүүргийн прокурорын газраас холбогдох баримт, материалыг хянаад иргэн Б-гийнүйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1, 1.2 дах хэсэгт заасан "Олон нийтийн газар хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, танхайрсан үйлдэл байна гэж үзэж” 2017 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Цагдаагийн байгууллагаас оногдуулсан 250.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгож тодорхой хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулаад байгаа. Төрийн цагдааг доромжилсон этгээдийн торгуулийг хүчингүй болгоход олон нийт эгдүүцсэн байдлаар хүлээж авсан. Тэгвэл эрүүгийн хуулиндаа тухайн хүнд нэг л шийтгэл оногдуулдаг юм байна. Тийм учраас торгохыг болиулж, хорих шийтгэл оноох юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Tsagdaaaa
Tegeel neeh turiin tsagdaa geel shaahiin huuli sahiulaad bga yum bgamu yaj heden tugrug olhuu torgohuu geel turiin ner barisan archaagui biznesman tsagdaanuud ih bolj de huurhii
2017/10/11 107.167.112.196
Төриин албан хаагч
Адгуусны эгчииг сайд болгохыг эсэргүүцэж байна шүү. Наад адгуусаа хүмүүжүүлэхээ бод сарангэрэл ээ! Төриин албыг бүү доромжил төрд зүтгэх эрх байхгүй
2017/10/11 202.9.43.29
suh
mongoliin ulstorch geed baigaa hulgaich nariin unen toroh iim baigaa il garj baigaa ni
2017/10/11 103.57.93.85
Delger
UIH-n gishuun Sarangerliin duu Odoo egch ni said bolbol naad zaluu chin hun alna daa
2017/10/11 202.131.230.238