8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ мэдээлэл хийнэ

2017-10-11 08:42:51

Нийтийн Тээврийн Газар

09:00 цагт Нийтийн тээврийн автобуснуудад буудал зарлагч автомат төхөөрөмж суурилуулсантай холбоотойгоор Нийслэлийн Тээврийн газрын орлогч дарга нар автобуснуудад суурилуулсан төхөөрөмжтэй танилцана. Өглөө 09:00 цагт Нийслэлийн Тээврийн Газраас хөдөлнө.

АТГ-ын байранд

11:00 цагт АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Зайсан дахь “Bella vista” хотхоны “Q Art Gallery”-д

11:00 цагт “Японы гэрэл зурагчид Монголд” фото зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

MN-Мэдээллийн төвд 

11:00 цагт Эрүүл зөв харилцааг эрхэмлэгч “Хүчирхэг Хөвгүүд” ТББ нь жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход өсвөр насны хөвгүүдийн утга учиртай оролцоог хангах кампанит ажлын нээлт хийх тухай хэвлэлийн хурал хийнэ.

11:30 цагт Монгол бөө судлаач болон бөөгийн холбоо, эвлэл, төрийн бус байгууллага, бөөгийн улаач хүмүүсийг мэтгэлцээнд дуудаж “Тэнгэр үзэлтэн”, иргэн Д.Батбаяр мэдээлэл хийнэ.

Нийслэлийн иргэний танхимд

11:00 цагт Барьцаалан Зээлдүүлэх Үйлчилгээ /Ломбард/ эрхлэгчдийн анхдугаар чуулга уулзалт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт "Багшдаа тусалъя" эцэг эхчүүдийн холбооноос багш нарын цалин нэмэх асуудлаар үйлдвэрчний холбоотой хамтран хэвлэлийн хурал хийнэ.

“Отгонтэнгэр” их сургуулийн Хурлын танхимд

13:00 цагт “Эерэг хандлага-Эрүүл оюутан” аяны нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл