8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшсэн Р.Бурмаагийн талаар хэн юу хэлэв

2017-10-10 16:53:00

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг сонгох эсэх тухай асуудлыг хэлэлцсэн. Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүн болгох саналыг Ерөнхийлөгч энэ сарын таванд УИХ-д хүргүүлсэн бөгөөд ХЗБХ уг асуудлыг ийн хэлэлцсэн юм.Цэцийн гишүүн Д.Наранчимэгийн сонгогдсон хугацаа дуусгавар болж байгаа учраас шинэ гишүүн томилох ёстой.  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг сонгох эсэх асуудлыг хэлэлцсэн боловч МАН долоо хоногийн завсарлага авсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилох асуудал олон анхаарлыг маш их татаж байгаа. Үндсэн хуулийн цэц гэдэг бол эх хуулийг минь хянаж байгаа дээд шатны хамгийн том байгууллага. Тийм учраас Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилохдоо мэргэжлийн мөн хууль зөрчсөн ямар нэгэн асуудалд орж байгаагүй нэр цэвэр хүнийг томилох нь зүйтэй юм. Өнгөрсөн сонгуулиар АН  засгийн эрх барьж байх үедээ Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь 500 мянган га газарт чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын 75 дугаар тогтоолыг 2015 онд батлан гаргаж байсныг уншигчид санаж буй байх. Тухайн үед Р.Бурмаа ХАА-н яамны сайдаар ажиллаж байсан. Энэхүү тогтоолыг нутгийн зон олон нь эсэргүүцэж жагсаал, цуглаан хийж байсан. 2009 оны дөрөвдүгээр сарын 13-нд 100 хувийн хөрөнгө оруулалттай Солонгосын “Хансоломо” компанид 25966 га газрыг хууль бусаар өгсөн тухай мэдээлэл гарч байсан. Тус хэргээс болж Р.Бурмаа Дорнод нутгаас хөөгдөж байсан удаатай. Ингээд УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хэн юу хэлэв булангаа хүргэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
төмөр
26000 га _г дур мэдэн албан тушаалаа урвуулан ашиглаж гадаадынханд өгсний төлөөх шагнал энэ албанд хүрэлцэхүйц авилгын эх үүсвэр тавигджээ гэж харна.
2017/10/11 202.9.41.203
зочин
Бурмаа эмээ өөрөө ичих булчирхайтай байл даа арай дэндэнээ өөр хүн Монгол байхгүй байна уу эмээ болноо үнэхээр чадваргүй ш дээ ХХААХҮЯ-хан цаашлаад энэ салбарт ажиллагсад эсэргүүцэж байна
2017/10/11 202.179.31.102
үнэн
Төр дүлийрч, түмэн олон боож үхэх цаг дор, БУРМАА-г олж гэнэ дээ. ХЭН, ХЭН-ийгээ сонгов??? ойлгомжтой...
2017/10/11 180.149.98.82
erdene
Demii de Burmaa ard tvmen chamaig songodoggvi said hiih gej samarch ugsun avgai gazariin alban tushaaliin olon taalagdahgvi zvil hiisen Boginii amni gazriig tanai ger bvl huvaan idej bna BOLI bordooni
2017/10/11 202.9.42.24
zochin
Hezeech demjij bolohgvi tetgeveriin hugshin Huuliin mergejil vgvi, Songuuliin huuliig budiluulsan ... Zi Enkhbold demjij Jenko yaliig ny vvrdeg ny todorkhoi
2017/10/11 103.26.193.122
Зочин
Ажлын арвин туршлагатай шударга эмэгтэй.МАН ыхан үнэнээс айж энэ хүнийг дэмжихгүй байх магадлалтай.
2017/10/11 103.57.92.203
Ваву
ажлаа хийж чадку тэнэгтэж бсан хун хууль мэдэх уу.Женко гуай еерийн хунээ Цэц-д оруулах амбиц бгаа бол энэ авгайгаас илуу хун оруулмаар юм.Бурмаагаас Баасан авгай дээр блгуй дэ кккк
2017/10/10 112.72.11.106
Ваву
Энэ тэнэг авгай яаж Цэц-д орохоор улайрдаг бна.ХААЯ-н сайд бхдаа газар тариаланг суйд хийхээ дехсен.Дорнодын газар нутгыг хятадад зарсан г.м.Ийм хун яаж ЦЭЦэд орхийн.Худалд оруул дээр бх.Сайд бхдаа
2017/10/10 112.72.11.106
Ogtoos bolohgui
Tegvel mongoliin gazriig gadaadiihand zugeer ogch bolno gesen huuli batalna shuu. Ene huniig devshuuldeg ni tsaanaa mongoliig gadaadiihand zarah gesen hunshgui bodol shuu. Ard tumeen!!!
2017/10/10 109.88.128.77
Зочин
Улсынхаа газар нутгийг зарахдаа сэтгэл зовдоггүй хүн яаж хуулийн цэцийн гишүүн байж чадах вэ
2017/10/10 202.9.40.58
Ёстой нээрээ
балай авгайгаас өөр хүн олдохгүй байна уу ерөнхийлөгч өө юу харж сонсож байнаааа
2017/10/10 59.153.113.74
бйы
Ямар хэцүү юм бэ яасан гэж хэдхэн нөхдийг тойроод чухал албанд томилоод байдаг байна аа ёстой бухимдаж байна
2017/10/10 202.180.220.172
Арайчдээ
Арайчдээ өөр зөндөө олон хуульч байгаа шүү дээ ёстой Монгол улсад амьдрах арга алга Монгол улс мандан бадраг
2017/10/10 202.180.220.172
Дорнодын иргэн
Бурмаа цэцийн гишүүнээр томилж болохгүй. Гишүүдээ
2017/10/10 66.181.177.145