Хятадад хэн хамгийн эрх мэдэлтэй талаарх мэдээлэл CNN агентлагт гарсан байна. Тус мэдээллийг орчуулан хүргэж байна.
1. Ши Жиньпин
Хятадын хамгийн эрх мэдэлтэй хүний жагсаалтыг Ши Жиньпин тэргүүлсэн байна. Түүний хувьд Хятадын Ерөнхийлөгч гадна Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга юм. Шинжээчдийн хэлж байгаагаар Ши Жиньпин нь 1980-аад он, 1990-ээд оноос хойшхи Хятадын удирдагчаас хамгийн хүчирхэг удирдагч юм."Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга болсоноор тэрээр өөрийн өмнөх удирдагчдаасаа илүү их эрх мэдэлтэй болгож, өрсөлдөгчдийг нь багасгаж чадсан" гэж судлаач Митт хэлэв.
2. Жэк Ма
Жэк Ма-ийн хувьд Майкл Жексоны дууг дагаж дуулах, бүжиглэх дуртай, англи хэлний багш байсан хүн юм. Гэвч Жэк Ма бол Хятадын хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг бөгөөд магадгүй Ерөнхийлөгч Ши Жиньпинтэн адил олон улсад танил хүн юм. Жэк Магийн нэр нь Ма Юн гэдэг. Тэрбээр Хятад улсын хамгийн хүчирхэг цахим худалдааны вэбсайт Альбаба-г үүсгэн байгуулсан нэгэн. Тэрбээр Taobao шиг худалдааны томоохон онлайн худалдааны тавцанг эзэмшдэг юм.Түүний онлайн платформ нь сард хэдэн зуун тэрбум долларын ашиг олдог ба тэрбээр 2017 оны 9-р сарын байдлаар Хятадад хамгийн баян хүн болжээ.
3. Кишан Ванг
2012 оноос эхлэн Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин авлигатай тэмцэж эхэлсэн. Авлига хээл хахуулыг хянуулахаар Бээжингийн захирагч ба 2008 оны олимпийн зохион байгуулагч Кишан Ванг сонгосон юм.
Тэр үеэс хойш Кишан Ванг Хятадын албан тушаалтнуудын дунд ч хүчтэй айдас төрүүлэхээр хүн болжээ. Кишан Вангийг Хятадын "хоёр дахь хамгийн хүчирхэг" улс төрч гэж үздэг ба тэр Ши Жиньпин
чухал дэслэгч байсан. Ши Жиньпин түүний байхгүй бол тэргүүн эгнээний ширээн дээр хүчин мөхөс байдаг хэмээн судлаачид үздэг.
4.Ма Хуатэнг
Хэрвээ та Хятадад амьдардаг бол таны утас дээр зөвхөн нэг л апп байх ёстой. Хятадын бүх хүн үүнийг хэрэглэдэг. Фэйсбүүк эсвэл Твиттергүй улс оронд нь WeChat байдаг ба энэ нь хоёулангийнх нь хослол бөгөөд үүнээс ч илүү сайн бөгөөд илүү түгээмэл мэдээлэл өгдөг. Уг компанийн үүсгэн байгуулагч Ма Хуатэнг нь Forbes сэтгүүлд Хятад улсын гуравдахь хамгийн баян хүний нэг гэж бичигдсэн юм. Ма "Pony" хэмээх нэрээрээ алдартай бөгөөд 1998 онд WeChat аппыг эзэмшдэг Tencent компанийг байгуулж байжээ.
5.Ли Көцян
Ли Көцян 2012 онд БНХАУ-ын Засгийн газрын тэргүүнээр томилогдон ажиллаж байсан. Мөн Ерөнхий сайдын албыг хашиж байсан хүчирхэг нэгэн. Дэлхийн 2 дахь том эдийн засгийн ерөнхий менежер тэрээр дэлхийн хамгийн том эдийн засаг, нийгэм, технологийн өөрчлөлт гэх зэрэг асуудлуудыг шийдэж байсан чадварлаг нэгэн. Хятадын улс төр судлаач Zhiyue Bo CNN-д өгсөн ярилцлагадаа Ли-г хамгийн эрх мэдэлтэн жагсаалтынхаа 3-т бичсэн байсан юм.