8o
Улаанбаатар хот
mobile menu

“Дарсны өлгий нутаг”-т түймэр дэгдсэний улмаас 10 хүн амиа алджээ

2017-10-10 13:00:00

                 

Калифорни мужийн дарсны тосгонд гал түймэр гарч 10-аас доошгүй хүн амь үрэгдсэн байна. Тус газар олон нийтийг хамарсан нүүлгэн шилжүүлэлт хийгдэж байна. Тус түймэрийн улмаас  1500-аас доошгүй үл хөдлөх  хөрөнгө устаж үгүй болсон байна. Калифорни мужад гарсан энэхүү түймэр Сонома мужийг ч мөн дайран өнгөрсөн байна. Зарим мужын түүхэн дэх хамгийн аймшигт түймэр болоод байна. Напа, Сонома, Якуба мужуудаас ойролцоогоор 20,000 хүн зугтаасан байна.

Калифорнийн Засаг дарга онцгой байдал зарлахдаа  "Энэ гал түймэр нь олон мянган оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг хүчилж бас барилга байгууламжуудыг шатаалаа" гэж мэдэгдэв.

Сонома мужид нас барсан хүмүүсээс гадна  Напал мужид хоёр хүн, Мохокино мужид нэг хүн амиа алдсан бөгөөд энэхүү түймэр нь хэдэн мянган га талбай газрыг шатаажээ. Одоо болтол гэмтэж бэртсэн хүмүүс олдсоор байгаа бөгөөд маш олон хүн сураггүй байна .

Напа мужин тэргүүн гал түймэртэй тэмцэхэд хэрэгтэй зүйлсийг мужийн нөгөө захаас зөөж байгаа тул гал түймэртэй тэмцэх нь маш хүндэрэлтэй байна гэж мэдэгдлээ. Түймэр нь ихэвчлэн салхи, чийгшил багатай, халуун, хуурай цаг агаартай үед хурдан тархдаг учраас үндэсний цаг уурын алба Сан-Франциско мужийн нутаг дэвсгэрт "хаана ч гал гарч түймэр хурдан тархаж магадгүй" гэсэн сануулга гаргасан байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл