8o
Улаанбаатар хот
mobile menu

Солонгос улс сургалтын визтэй хүмүүсийг үйлдвэрт ажиллахыг хориглолоо

2017-10-10 08:16:32

БНСУ-д сурч буй гадаад оюутнуудыг үйлдвэрт цагаар ажиллахыг хориглож байгаа талаар албан ёсны мэдээлэл гарлаа. Уг шийдвэр нь солонгосын их, дээд сургуульд бакалавр, магистрын зэрэг горилогчид, мөн хэлний бэлтгэлд хамрагдаж буй бүх гадаад оюутанд хамаарна.
Ийнхүү хориг тавих болсон нь дотоодын хөдөлмөрийн зах зээлд гадаад оюутнуудын эзлэх хувь өндөр болж, солонгос иргэдийн ажлын байр хомсдож байгаатай холбоотой аж.БНСУ-д оны эхний найман сарын байдлаар манай улсын 6,420 оюутан суралцаж буйгаас хэлний бэлтгэлд 3,242, үндсэн ангид 3,178 оюутан тус тус суралцаж байна. Тус улсад сурч буй манай оюутнуудын тоо жил бүр өсч буй бөгөөд 2015 онд 4847, 2016 онд 6000 оюутан суралцаж байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment