8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ: Хаагдсан зам даваа байхгүй

2017-10-09 18:22:32

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зарим нутагт их хэмжээний цас орж, зам даваа хаагдан халтиргаа гулгаа, мөсжилт үүсч замын нөхцөл байдал хүндэрсэн. Үүнтэй холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, амь нас, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор Улаанбаатар-Дархан Уул, Дархан Уул- Орхон, Дархан Уул-Сэлэнгэ чиглэлийн автозам, замын байгууламжийг Улсын онцгой комиссын шийдвэрийг үндэслэн Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 10 дугаар сарын 08-ны өдрийн 22:00 цагаас 09-ний өдрийн 09:00 цаг хүртэл түр хаасан.

Өнгөрсөн хоногт Онцгой байдлын ерөнхий газар, төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын албан хаагчид, орон нутгийн цагдаагийн болон зам арчлалтын компанийн албан хаагчид, сайн дурын иргэд хамтран цасанд боогдоод байсан зам, давааг нээх ажлыг шуурхай зохион байгуулан ажиллалаа.

Ингэснээр өнөө өглөөний буюу 10 дугаар сарын 09-ний  09:00 цагаас эхлэн баруун чиглэлийн аймгууд руу зорчих автомашины хөдөлгөөн саадгүй, хэвийн үргэлжилж байна.

Одоогийн байдлаар улсын хэмжээнд улсын болон орон нутгийн чанартай хаагдсан зам, даваа байхгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл