8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын УЗ хуралдаж магадгүй

2017-10-09 16:35:00

Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр 10:00 цагаас өргөтгөсөн хурал хийсэн. Хуралдаанд орон тооны бус зөвлөхүүд оролцож, хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны  төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл болон бусад асуудлыг талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон.

Харин УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийгээгүй бөгөөд Удирдах зөвлөл нь хуралдах сураг дуулдаж эхэллээ. Удирдах зөвлөлийн хурлаар Засгийн газрын бүрэлдэхүүнийг эцэслэн шийдэх ёстой. Улмаар энэ долоо хоногийн лхагва гаригт багтаан сайд нарын нэрсийг УИХ-д өргөн барина.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл