8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хэн нь хамгийн сайн ажилласан бэ” санал асуулгын дүн гарлаа

2017-10-09 13:47:23


Монгол ардын намын зарим гишүүд толхилцон өөрсдийн босгосон Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг түлхэн унагааж үр дүнд нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болон танхимаа бүрдүүлэх эрх аваад буй. 
Medee.mn сайтын редакциас уншигчдын дунд “Ж.Эрдэнэбатын Засгийн газраас хэн нь хамгийн сайн ажилласан бэ” санал асуулгыг өнгөрөгч долоо хоногийн турш явуулсан юм. Санал асуулгад нийт 47 мянга гаруй уншигч хамрагдан, хамгийн сайн ажилласан, салбарынхандаа хүлээн зөвшөөрөгдсөн сайдуудыг нэрлэжээ.

Тодруулбал, энэхүү санал асуулгыг Шадар сайд асан У.Хүрэлсүх 38 хувийн саналаар тэргүүлж УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт 28 хувь, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил 9 хувийн саналаар удаалсан байна. Тэдний араас П.Сэргэлэн, Б.Чойжилсүрэн нар нэрлэгджээ.


Харин өнгөрсөн 7 хоногт control.mn сайтаар явагдсан санал асуулгаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнг хамгийн сайн ажилласан гэж үзсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтыг хоёрдугаарт нэрлэжээ. Мөн ТВ5 телевизийн сэтгүүлч Баасанжавын Отгон өөрийн цахим хуудсаараа нээлттэй санал асуулга мөн явуулсан билээ. 
Дашрамд, У.Хүрэлсүх кабинетаа хэрхэн бүрдүүлэхийг хэн хүнгүй хүлээж, дор бүрнээ таамаглал дэвшүүлж байна. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр өнгөрсөн амралтын өдрүүдэд У.Хүрэлсүх сайд намын дарга М.Энхболдтой тохиролцоо хийсэн, 7*8-ийн харьцаатайгаар нэр дэвшүүлэхээр зөвшилцсөн гэх мэдээлэл байна. Иргэдийн зүгээс ажлаа гартаа оруулсан сайдуудаа хэвээр үлдээж, аль болох төрийн албаны халаа солио бага хийхийг хүсч байгааг дуулгая. 

 


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Засгаа унагасан Хурэлсух яахаараа ордог юм Эруул солиотой нь мэдэгдэхгуй юмнууд
2017/10/10 27.123.212.130
Иргэн
Бямбацогт сайд салбартаа их юм хийж буй харагдсан шүү.
2017/10/10 202.70.34.98
Иргэн
Эрүүл мэндийн сайд Цогцэцэг үнэхээр сайн ажилласан даа. ЭМЯ сүүлийн 15 жил ийм сайн сайдтай байсангүй!
2017/10/10 202.179.26.57
Zochin
Eruul mendiin said sain ajillasan
2017/10/10 103.229.122.231
А.Сономцэрэн
Маш зөв шийдвэр гаргасан байна
2017/10/09 27.123.212.128
Zochin
Uyaaach Biyeiin tamiriin bagsh Sergelen you ch hiigeegui.
2017/10/09 103.26.193.188
Зочин
Эруул мэндийн сайд Цогцэцэг маш сацн ажилласан
2017/10/09 66.181.188.38
zochin
choijilsvreng sn ajillasan gj yaj helj chadaj bnaa,ovogoo hvrtel O.U.W.San gj solion sh dee odoo O.U.W.San ovogtoi CHOIJILSVREN bolson
2017/10/09 182.160.34.50
Цнд
Хамгаас сн байсан нь ернхий сайд болсон юм биш үү
2017/10/09 27.123.212.139
Mandakh
Bymbatsogt munhorgil nariig uliraag ajilluulbal taarna ylanguya gadaad hergiin said Ih ajil amjuulsan shvv anhaaraarai!!
2017/10/09 66.181.176.150
М
Хамгийн сайн нь Мөнх-Оргил байсан. Элбэгээ л Далай ламыг авчирсан болохоос
2017/10/09 75.82.92.137
ЭМЖЭЭ
ЭМЯ-НИЙ САЙД ЦОГЦЭЦЭГИЙГ САЙН АЖИЛЛАСАН ГЭЖ ХҮМҮҮС ЯРЬДАГ БИ ТЭГЭ БОДОЖ БАЙНА
2017/10/09 202.70.46.232
Зочин
60 тэрбумынхан үлдэхийн тулд шархаа нөхөхийн тулд элдэв юм зохиож ярих юм. Уяач биеийн тамирын багш сэргэлэн юу ч хийгээгүй
2017/10/09 183.81.169.78
Иргэн
Олигтой ажилласан сайд нь ххаая л байх бусад нь огцор
2017/10/09 202.9.43.29
бямбацогт сэргэлэн нарт
битгий худлаа шаа бямбацогт баахан эбэгийн хулгайг далдалсан гэж л нэгт ордоггуй юм бол????? СЭРГЭЛЭН ЖЭНКОГИЙН МАХ БААХАН ГАДАГШАА ЧЭНЖЛЭЭ БИЗ МУУСАЙН УЯАЧИД БИТГИЙ ЗАХИАЛГАТ ЮМ БИЧУУЛЭЭД БАЙ
2017/10/09 59.153.114.207