8o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Номтойбаярын зорчиж явсан машинд мөргүүлсэн талийгаач агаарт бөмбөг шиг хөөрч хол шидэгджээ

2017-10-09 13:05:00

Булган аймгийн Хутаг өндөр сумын нутаг, Уньт багийн “Дондогийн булаг” гэдэг газар өнгөрсөн сарын сүүлээр хоёр том осол гарсан. Түүнийг нэг нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч  Н.Номтойбаярын сууж явсан гэх  “Бенз жи класс” маркийн ... улсын дугаартай машинд 1971 онд төрсөн, мотоцикл унаж явсан иргэн мөргүүлж нас барсан хэрэг гарсан.Тус “Бенз жи класс” маркийн автомашин дотор УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр болон иргэн А буюу  /найз бүсгүй болох Киви хамтлагийн дуучин Агий/" хамт явсан ил болоод байгаа.


 УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тухайн ослын талаар мэдээлэл өгөхдөө “Тухайн хүн 1971 онд төрсөн. Эхнэр хүүхэдгүй, сүүлийн хэдэн жил тэнэмэл байдлаар амьдарч байгаа. Согтуу байсан. Жолооны үнэмлэх байхгүй мөн замын хөдөлгөөнд оролцох эрхгүй байсан. Туслах замаас орж ирж байгаа тээврийн хэрэгсэл үндсэн автозамд зам тавьж өгөх ёстой. Булган аймгийн нутаг дэвсгэрт гарсан автомашин, мотоцикл мөргөсөн гэх ослын үеэр миний бие байсан. Осол гарсан даруйд тэнд явсан хүмүүс мотоциклын жолоочийг Булган аймгийн төв эмнэлэгт хүргэж, эмч нар яаралтай тусламж үзүүлсэн. Мотоциклын жолоочийн биеийн байдал нь сайжирч, улмаар эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” гэх зэргээр агсам тавьж байсан” хэмээн хэлсэн. 


Тухайн осол “Дондогийн булаг”-ийн олон гуанзуудын хажууд болсон бөгөөд осол болсон даруйд гуанзны хүмүүс гүйгээд очиход Н.Номтойбаяр гишүүний машин талийгаачийг машиндаа суулгаад аваад явсан. Мөн ослын улмаас аарцагны яр хугарч, гол судаснууд тасарч, цус алдаж өнгөрсөн талаар талийгаачийн эгч ярилцлага өгсөн байдаг. Харин тухайн ослыг цайны газрын таван хүн хараад зогсож байсан аж. Гэрчийн хэлж буйгаар бол “талийгаач агаарт бөмбөг шиг хөөрч их хол шидэгдсэн” хэмээн хэлсэн байна.   Гэтэл УИХ-ын гишүүн  Н.Номтойбаярын хэлж буйгаар бол “жолоочийн биеийн байдал нь сайжирч, улмаар эмч нараас “шартаад байна, ам цангаад байна, миний хувцас, халаасанд байсан мөнгө хаана байна” хэмээн агсам тавьж байсан гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ талийгаач ослын газраас эмнэлэг рүү авч явах үед хөдөлж чадахгүй байсан талаар талийгаачийн эгч ярицлага өгөх үедээ дурьдсан байдаг. 


Гэрч нар “Талийгаач агаарт бөмбөг шиг хөөрч их хол шидэгдсэн” хэмээн хэлсэнээс харахад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын зорчиж явсан машин нэлээд хурдтай явсан байж магадгүй.  

Уг нь бол тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км хурдтай явах ёстой. 80 км ээс дээш хурдтай явж байгаа ямар ч тээврийн хэрэгсэлийг зогсоож чадахгүй хүчтэй очиж мөргөх магадлалтай. 


Тухайн өдөр УИХ-ын гишүүн  Н.Номтойбаяр найз бүсгүй болох Киви хамтлагийн дуучин Агий мөн найз нөхдийн хамт Баатарван амралт руу явж байхдаа осол гаргасан гэсэн мэдээлэл байна. Тус хэргийн талаар ЦЕГ болон прокурорын байгууллагаас нэг ч мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд хэргийн нууцалж байгаа. 
Тус хэргийг Булган аймгийн прокурорын байгууллага хяналтандаа авсан гэсэн мэдээлэл гарсан. Хэрвээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр осол гаргасан автомашиныг өөрөө жолоодож явсан бол тус хэргийг прокурорын байгууллага шалгах юм байна. Төрийн өндөр албан тушаалтан зорчиж явсан учраас тус хэргийг хууль хяналтын байгууллага нууц байдалд шалгаж байна уу. Аль эсвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрөө тээврийн хэрэгслээ жолоодож явсан уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ha ha bulgan aimagt bsan geheer buur yag baatarvan ruu yavj bna gej medsen yumaa ugaasaa uur yamar shaltgaanaar yavah vee dee
2017/10/10 150.129.141.127
zochin
Tdagdaa,Proquror nar enr gemt xergiig unen zov shalgaad unen zovoor n Nomtoibayrt yliin ogch shorond yvuulaarai.
2017/10/09 211.33.119.149
Иргэн
Номтойбаярыг хуулийн дагуу шалгаж хариуцлага хүлээлгэхгүй бол дараагийн сонгуульд том хар толбо болно
2017/10/09 103.229.121.33
Irgen
Hurelsuhtei uzeltsej bauhiin orond zamaa sain garj yvahgui dee. ! Ugaadaa l huuhebb shuuhanrai bainga l holbogdoh ym. ! Huuchin arai ch iim bgaagui dee. !! Hunii ami hamaagui yu. ???
2017/10/09 182.251.244.51
Novsh
Sagsuu har
2017/10/09 27.123.212.137
номгуй
аягуу
2017/10/09 43.242.243.96
.....Аки
Төрийн түшээгээ муулах гэж ядчих юм. А
2017/10/09 182.160.39.18
зочин
Худал мэдүүлэг өгсөн энэ нөхөрт хуулийнхан ямархуу арга хэмжээ авахыг харъя. Мөнгөтэй хүнд хууль сөхрөх үү? Ёс зүйгээ умартсан ийм шалиг нөхрийг яахлаараа сайдад тавиад бнаа? Ичмээр, ёс зүйгүй төртэй
2017/10/09 59.153.112.193
О
Энэ Агий нь хүний амь насыг бүрэлгэхэд гэр бие оролцсон л байна даа.
2017/10/09 202.9.42.112
шууданч
Бүхнийг хууль хяналтын байгууллага тогтооно биз дээ. Ядаж тэр агаарт шидэгдсэн гэж яриад байгаа таван хүн нь нэр устай л байлгүй дээ... Үгүй бол энэ бас л зүгээр шар мэдээ болж таарч байна.
2017/10/09 183.81.169.60
Мэдрэл хүүр
Энэ аагий гэгч завхай нь дэндсэн авгай бнаа дандаа эхнэр хүүхэдтэй завхай эрчүүдтэй холбогдоно. Номгүйбаяр удмаараа ийм хүмүүс суурь хүмүүжил нойль кк
2017/10/09 202.9.43.238
Зочин
Номтойбаяр юу ч хэлж өөрийгээ зөвтгөж мэднэ.Хүнд буруу өгөх мэлзэхдээ гарамгай шоронд хийвэл таарна.Харах хандах хүнгүй гэнэ.Тун удахгүй хамаатан садангууд нь үгээ хэлэр болно.
2017/10/09 202.9.41.104
Болдбаяр
Номтойбаяр жолоодож яваагүй бол Аагий гэдэг нь л барьж явсан байна биздээ.
2017/10/09 150.129.143.167
Хмм
Бүтэхгүй ээ хөөрхий дөө нэг хүн алчихаад гишүүн нэрийн дор хэргээ хаацайлаад л төр алга төргүй төрийн түшээд л байна даа Монголд
2017/10/09 122.201.22.135
Аагии
Араас орсон нь буруу болдог биздээ наад муу шалиг хоёр учрыг нь олж дээ
2017/10/09 202.9.43.29
харамсаж байна
Иймэрхүү хуулийг гууль болгогчийг УИХ д сонгож байдаг.
2017/10/09 66.181.176.28
Тэр хүүхэн өнгөрчээ
Номтойбаяр жолоодож яваагүй бол Аагий гэдэг нь л барьж явсан байна биздээ.
2017/10/09 103.26.192.190
  • Recent
  • Most Read
  • Most Comment