8o
Улаанбаатар хот
mobile menu

НИТХ-ын шинэ даргаар С.Амарсайхан сонгогдлоо

2017-10-09 12:44:00

НИТХ-ын шинэ даргыг сонгох санал хураалт боллоо.  НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайхан, ИТХ-ын төлөөлөгч, Оюуны ундраа группын захирал С.Амарсайхан нар нэр дэвшин өрсөлдөж, НИТХ-ын шинэ даргаар С.Амарсайхан сонгогдлоо.Нийт гишүүдийн 46 хувийн саналыг Б.Баярсайхан, 54 хувийг саналыг С.Амарсайхан авсанаар НИТХ-ын даргаар сонгогдлоо. НИТХ-ын дарга С.Амарсайхан сонгогдсоныхоо дараа "Надад итгэл үзүүлж нийслэлийн эрх барих дээд байгууллага болох НИТХ-ын даргаар нэр дэвшүүлж, сонгосон та бүхэнд баярлалаа. Олон сарын турш зогсонги байсан НИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж, хэвийн ажиллах боломжийг бүрдүүллээ.Эх орны нийгэм, эдийн засгийн цөм болсон Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих эрх үүргийг 45 төлөөлөгч та бидэнд нийслэлчүүд олгосон.Би цаашид НИТХ-ын үйл ажиллагааг удирдан, зохион байгуулахдаа зөв санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, асуудлыг оновчтой шийдвэрлэх, хөгжлийг хурдасгах аливаа шийдлийг дэмжинэ. Харин ажил гацаасан, хариуцлагагүй байдал, аминчхан үзэл, хэт намчирхалыг эсэргүүцэгч байх зарчмыг хатуу баримтална" хэмээн хэллээ. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
АЖИЛЫН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЭЕ
2017/10/09 59.153.112.239
  • Recent
  • Most Read
  • Most Comment