8o
Улаанбаатар хот
mobile menu

Хойд Солонгосын удирдагч охин дүүгээ төрийн дээд албан тушаалд томилжээ

2017-10-09 11:54:22

Хойд Солонгосын удирдагч  Ким Жон Ун дүүгээ төрийн дээд албан тушаалд томилсон байна. Түүний 30 настай охин дүү Ким Ё Жон Хойд Солонгосын эрх баригч Ажилчдын Намын улс төрийн товчооны гишүүний суудалд суусан байна. 
Ким Жон Уны гэр бүл нь 1948 онд Дэлхийн хоёрдугаар дайны дараа байгуулагдсан цагаас хойш Хойд Солонгосыг захирч байна. Тэрбээр хүний эрхийг маш их зөрчдөг учраас  АНУ-ын хар жагсаалтанд орсон байна.
Өнгөрсөн жил хатагтай Кимыг улс орны хамгийн хуучны намын конгресст голлох үүрэг гүйцэтгэж байх үед тэрбээр улс орны гол манлайлалд чухал үүрэг гүйцэтгэх болно гэж ерөнхийдөө  хүлээн зөвшөөрөгдсөн байжээ. Ким Жон Уны дүү Ким Ё Жоныг 1987 онд төрсөн гэж таамагладаг.Түүнийг 2013 онд цаазлуулсан Ким Жон Уны хүргэн ах Жан Со Тэкийн орыг залгамжилж байгаа гэж ажиглагчид мөн дүгнэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment