8o
Улаанбаатар хот
mobile menu

Дархан чиглэлийн замыг хааж, галт тэргийг нэмэхээр болов

2017-10-08 15:00:00

Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн автозамыг бүх чиглэлд нь хаах шийдвэрийг гаргажээ. Тус аймагт их хэмжээний цас орж, цасан шуурга шуурснаас зам даваа хаагдсан байна. Тиймээс иргэд зорчигчдыш онцын шаардлагагүй бол Дархан чиглэлд замд гарахгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

Дархан-Уул аймаг руу авто замыг хаасантай холбоотойгоор галт тэрэг нэмж ажиллуулахаар болсон байна. Дархан-Уул аймагт цаг агаарын нөхцөл байдлын улмаас зам тээврийн осол гарч амь насаа алдах, гэмтэж бэртэх, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, шатахуун дуусах, эвдрэх, холбоогүй болж төөрөх зэрэг тохиолдол гарч болзошгүйг ОБЕГ-аас онцгойлон анхааруулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ваву
Нийслэлд минь цас орж бна.Су.Батболд даргаа цасаа тоолоод эхэлсэн уу.ккккк
2017/10/08 112.72.11.122
  • Recent
  • Most Read
  • Most Comment