8o
Улаанбаатар хот
mobile menu

Замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч, мөстсөн байдалтай байна

2017-10-08 14:30:00

Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний нойтон цас орж өдөртөө хайлж, шөнөдөө хөлдсөний улмаас замын гадаргууд хальтиргаа гулгаа үүсч, мөстсөн байдалтай байна.

Тухайлбал Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Төв аймгийн автозамуудад замын гадаргуу мөстсөн, цасан шуурга шуурч үзэгдэх орчин хязгаарлагдмал, ялангуяа зуны дугуйтай тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаагаас шалтгаалан зарим тээврийн хэрэгслүүд замаасаа буцах, зам тээврийн осол, хэрэг гаргах, цасанд суух, зарим даваа, гүвээ хаагдах зэрэг аюултай нөхцөл байдлыг үүсгэж байна.

Иймд онцын шаардлагаггүй тохиолдолд хөдөө, орон нутгийг зорихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд өвлийн дугуйтай, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан тээврийн хэрэгслээр хөдөлгөөн оролцох, замын нөхцөл байдлаас шалтгаалан зохистой хурдыг сонгох, хамггалах бүсийг тогтмол хэрэглэх зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалахыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл