8o
Улаанбаатар хот
mobile menu

14 настай хүүхэд байрны дээврээс үсрэхийг завджээ

2017-10-08 11:25:23

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гурван давхар байрны дээврээс үсрэхийг завдсан хэрэг өчигдөр гарсан талаар ОБЕГ-аас мэдээллээ. 
Тодруулбал тус дүүргийн 3 дугаар хороонд 3 давхар өргөтгөлийн байрны дээврээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг өчигдөр 12:33 цагт МШУТ хүлээн авсан байна. Улмаар Нийслэлийн аврах ангийн 14 албан хаагч, 3 автомашинтай ажиллаж 14 настай, эрэгтэй Т гэх хүүхдийг дээврээс үсрэх гэж байсныг эсэн мэнд буулгаж чаджээ. Хүүхдийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл