8o
Улаанбаатар хот
mobile menu

Гэртээ цоожлогдсон байсан өндөр настанд эмнэлгийн тусламж үзүүллээ

2017-10-07 15:30:00

Нийслэлийн Онцгой байдлын газарт өчигдөр аврах ажиллагааны 3 дуудлага ирж дуудлагуудын дагуу аврах ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллалаа. Тодруулбал, Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 4 дүгээр байранд айлд 9 сартай бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон цахилгаан зуух асаалттай байгаа хаалга онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлгийг хүрэлцэн очиход 9 сартай, эмэгтэй бага насны хүүхэд гэртээ цоожлогдсон байсныг хаалгыг нь онгойлгож хүүхдийг ээжид нь эсэн мэнд хүлээлгэн өгч, цахилгаан зуух асаалттай байсныг аюулгүй болгон байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар байрны айлд гэртээ ганцаараа байгаа өндөр настай хүн хаалгаа онгойлгохгүй байна онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг ирүүлснээр Аврах ангийн бүлэг очиж хаалгыг онгойлгоход 84 настай, эмэгтэй биеийн байдал муу орны хажууд хэвтэж байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна. 

Бага насны хүүхэд болон өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүй орхихгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment