8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр төв талбайд биеийн тамир, спортын өдөрлөгтэй

2017-10-07 13:00:00

Улаанбаатар хотын 378 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд “UB SPORT 2017” биеийн тамир, спортын өдөрлөгийг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, холбоод, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг фитнесийн болон спорт клубүүд, Нийслэлийн Иргэдийн спортын VI наадмын тэмцээнд оролцогч иргэд, Геронтологийн Үндэсний төвийн хамт олон зэрэг 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцох юм.

Иргэдийн дунд дараах тэмцээн, уралдааныг зохион байгуулах аж.

  1. Дугуй
  2. Сагсан бөмбөг
  3. Хөл бөмбөг
  4. Экстрим
  5. Шатар
  6. Үндэсний ширээний шагайн наадгай
  7. Ширээний теннис
  8. Гэр бүлийн буухиа

Мөн спортын төрлүүдийн чөлөөт үзүүлбэрийг талбай дээр зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment